ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

2025.04.24                           .                                                                                       Улаанбаатар хот

Албан журмын даатгагчдын холбоо иргэдийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, даатгалын талаарх иргэдийн мэдээлэл, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор видео контент, рийл, постер бүтээх уралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 23-ний өдрийг хүртэл  хугацаанд зарлаж байна.

Бүтээлийг 2025 оны 05 дугаар сарын 23-ний өдөр Албан журмын даатгагчдын холбооны info@ami.mn  цахим хаягаар хүлээн авна.

Нэг. Бүтээлд ирүүлэх сэдэв

Би хариуцлагатай жолооч: Замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцдог / Хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх, урсгал сөрөх, согтуурсан, гэрлэн дохио, гэрэл шилжүүлэх /

  • Би хариуцлагатай жолооч: Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаж санхүүгийн эрсдэлээс хамгаалдаг
  • Би хариуцлагатай жолооч: Бусдыг хүндэлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцдог
  • Хүүхдэд ээлтэй жолооч : Бидний эргэн тойронд хүүхэд бий
  • Би хариуцлагатай жолооч: “А” ангиллын тээврийн хэрэгслийн өмчлөгч, жолооч жолоочийн хариуцлагын даатгалд хамрагддаг /мотоцикл, суррон/
  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч, жолооч жолоочийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд тээврийг хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно

Хоёр. Тавигдах шаардлага

  • Бүтээлийн дуу, дүрс чанар шаардлага хангахуйц, оюуны өмчийн хуулийг баримтлах, ёс бус үг хэллэг хэрэглээгүй, үргэлжлэх хугацаа 01:30 минутаас хэтрэхгүй байна.
  • Сэдвийн хүрээнд агуулгыг олон нийтэд энгийн ойлгомжтой, товч тодорхой илэрхийлсэн эсэхийг харгалзана.
  • Сэдэв тус бүрээр контент, рийл, постер хийгдэнэ /гурван бүтээл/.
  • Мэргэжлийн контент бүтээгч хувь хүн, байгууллага оролцоно.

Гурав. Анхааруулга

Оролцогч нь бүтээлийн нэр, өөрийн хаягийг  дэлгэрэнгүй байдлаар (аймаг, нийслэл, сум, дүүрэг хороо, овог, нэр, холбоо барих утасны дугаар) контент, рийл, постерын хамт ирүүлнэ. Уралдаанд шалгарсан бүтээлийг “Албан журмын даатгагчдын холбоо, Тээврийн цагдаагийн албаны албан ёсны цахим хуудаст байршуулж, иргэдэд зориулсан сурталчилгааны зориулалтаар ашиглана.

Дөрөв. Шагналын сан

  • Нэгдүгээр байр 4,500,000 төгрөг
  • Хоёрдугаар байр 3,500,000 төгрөг
  • Гуравдугаар байр 2,500,000 төгрөг

                     Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг АЖДХ-ны менежер С.Ариунсувдаас тодруулах боломжтой.

Утасны дугаар: 99901734

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                                                                                                                                                                                                                       MNS ISO 27001:2023 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                                                                                                                                                                                                                       MNS ISO 27001:2023 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.