ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

📌 Ипотекийн даатгалын мэдээллийн нэгдсэн сан бүрдэх боломжтой болно.

Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийг урт хугацааны даатгалд хамруулан, гэнэтийн осол болон өвчлөл зэрэг аливаа шалтгааны улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах тохиолдолд даатгагч зээлийн үлдэгдлийг төлж барагдуулах шинэ зохицуулалтыг баталлаа.
Уг зохицуулалт хэрэгжиж эхэлснээр даатгалын хамгаалалтын хэмжээ 5-6 дахин нэмэгдэж, даатгуулагч болон түүний гэр бүл санхүүгийн хүндрэлд орох, орон байраа алдах зэрэг эрсдэлээс зээлийн хугацааны туршид даатгалаар бүрэн хамгаалагдах юм.
Мөн ипотекийн даатгалын нэгдсэн мэдээллийн сан бүрдэж, даатгалын гэрээг жил бүр сунгах шаардлагагүйгээр оролцогч талуудад цаг хугацаа, зардлын хэмнэлтийг бий болгох, ипотекийн даатгалтай холбоотой аливаа маргааны тоо буурах, даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зэрэг ач холбогдолтой юм.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2026 оны 3-р улирлын байдлаар нэр дурдсан гэрээнд 1631 жолооч нэмэгдэж, 7,9 сая төгрөгийн хураамж төлжээ.                                                   2026 оны 3-р улирлын байдлаар цахимаар 166625 гэрээ хийгдээд байна.                                                   2026 оны 3-р улирлын  байдлаар хүчинтэй гэрээ дуусахаас өмнөх 30 хоногт багтааж хийсэн гэрээний тоо 79004 болж 4.6 тэрбум төгрөгт хүрчээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны 3-р улирлын байдлаар 2491 дуудлага ирснийг шийдвэрлэв.                                         Даатгуулагч та 1800-1177 дугаараас Ипотекийн даатгалын мэдээлэл, лавлагааг авах боломжтой боллоо.