Албан журмын даатгагчдын холбооны Удирдах зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанаар “Үндэстэн Женерал Даатгал” ХХК-ийг гишүүнээр элсүүлэхээр шийдвэрлэсний дагуу өнөөдөр/2026.06.12/ батламжийг Албан журмын даатгагчдын холбооны Гүйцэтгэх захирал М.Өлзийбат тус компанийн Гүйцэтгэх захирал Ч.Мөнхтогоод гардууллаа.
“Үндэстэн Женерал Даатгал” ХХК нь Албан журмын даатгагчдын холбооны 18 дахь гишүүн болж байгаа бөгөөд цаашид Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх нөхцөл бүрдэж байна.
“Үндэстэн Женерал Даатгал” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 464 дүгээр тогтоолоор олгосон Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх ТЗ 201/26 тоот тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Дашрамд дурдахад, “Албан журмын даатгагчдын холбооны дүрэм”-ийн 3.1-т “Санхүүгийн зохицуулах хорооноос албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан даатгагч нь Холбооны гишүүн болох үүрэгтэй” гэж заасан байдаг.
