ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ ТАНЫ ТӨЛӨӨ СУРГАЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО

✅Албан журмын даатгагчдын холбоо нь Монголын Үйлдвэрчний Эвлэлтэй хамтран Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сэдвээр 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сум, Цагаан хад, Гашуунсухайт боомтод нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж буй компаниудын төлөөлөл, C, D ангиллын жолооч нарт зориулж сургалт зохион байгууллаа.

✅ Сургалтаар Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, даатгагч, даатгуулагчийн эрх, үүрэг, даатгалын бүтээгдэхүүн, хариуцлагын даатгалын ач холбогдол болон хуулийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хуулийн хариуцлагын талаар мэдээлэл өглөө.

✅ Тус уулзалт, сургалтын багт Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн эрх зүйн шинжээч, Тээврийн цагдаа алба, Бодь даатгалын ХК-ийн мэргэжилтнүүд оролцлоо.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2026 оны хагас жилийн байдлаар нэр дурдсан гэрээнд 1233 жолооч нэмэгдэж, 5,8 сая төгрөгийн хураамж төлжээ.                                                   2026 оны хагас жилийн байдлаар цахимаар 126018 гэрээ хийгдээд байна.                                                   2026 оны хагас жилийн байдлаар хүчинтэй гэрээ дуусахаас өмнөх 30 хоногт багтааж хийсэн гэрээний тоо 67930 болж 3.7 тэрбум төгрөгт хүрчээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны хагас жилийн байдлаар 1963 дуудлага ирснийг шийдвэрлэв.                                         Даатгуулагч та 1800-1177 дугаараас Ипотекийн даатгалын мэдээлэл, лавлагааг авах боломжтой боллоо.