Жолоочийн даатгалын баталгааны загвар, түүнийг хэрэглэх журмын шинэчилсэн найруулгын төслийг Албан журмын даатгагчдын холбооны гишүүн байгууллагын төлөөлөлд танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 29/А13 хамтарсан тушаалын хавсралтаар Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын баталгааны загвар, түүнийг хэрэглэхтэй холбоотой харилцааг зохицуулж байна. Цаашид уг журмыг шинэчилж, улсын код, таних дугаарын бүтэц, шалгах орон зэргийг олон улсын стандартад нийцүүлэх шаардлага үүсээд байгаа юм. Тиймээс уг журмыг бүхэлд нь шинэчлэх ажил эхлээд байна.
Энэ хүрээнд уг журмын 10 заалтын 7-г өөрчилж, 2 шинэ бүлэг, 5 хавсралтыг нэмэхээр төсөлд тусгажээ.
Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг журмын төсөлд тусгаж, дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэхээр тогтов.




