ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

БНСУ-ЫН ДААТГАЛЫН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

_DSC9567

Албан журмын даатгагчдын холбоо(АЖДХ)-ны урилгаар БНСУ-ын Даатгалын хөгжлийн хүрээлэн(KIDI)-гийн гүйцэтгэх захирал ноён Чанг Еон Хео тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 08 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна.

Тэднийг өнөөдөр/2026.08.04/ СЗХ-ны орон тооны гишүүн бөгөөд Дэд дарга, АЖДХ-ны УЗ-ын дарга Н.Хүдэрчулуун, СЗХ-ны Даатгалын газрын дарга З.Батболд, Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга У.Ундрам, АЖДХ-ны Гүйцэтгэх захирал М.Өлзийбат нарын албаны төлөөлөл хүлээн авч уулзлаа.

СЗХ-ны орон тооны гишүүн бөгөөд Дэд дарга, АЖДХ-ны УЗ-ын дарга Н.Хүдэрчулуун Монгол Улсын даатгалын салбар нь жилд 30 хувийн өсөлтийг үзүүлж буй хөгжиж буй салбар боловч ойрын ирээдүйд санхүүгийн зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх орон зай, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг хэлээд БНСУ-тай даатгалын салбарыг дараагийн шатанд гаргах, хамтран ажиллахад СЗХ-ны зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Үүний хариуд БНСУ-ын Даатгалын хөгжлийн хүрээлэн(KIDI)-ийн гүйцэтгэх захирал ноён Чанг Еон Хео 2025 оны наймдугаар сарын 21-нд АЖДХ-тай байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичиг үр дүнгээ өгч, хоёр улсын даатгалын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг онцлоод цаашид тээврийн хэрэгслийн даатгалын судалгаа, хөгжүүлэлтээс гадна амьдралын даатгалын бүтээгдэхүүн, систем, мэдээллийн санг хөгжүүлэхэд хамтран ажиллахад нээлттэй гэдгийг дурдав.

Үргэлжлүүлэн БНСУ-ын автомашины салбарын судалгаа, шинжилгээ, техникийн үнэлгээ, стандартчилал болон инновацийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “KART” байгууллагын зүгээс “Автотээврийн хэрэгслийн хөрөнгийн хохирлын үнэлгээний стандарт, үнэлгээний систем” сэдвээр мэдээлэл өгч, талууд санал солилцов.

Дашрамд дурдахад, БНСУ-ын Даатгалын хөгжлийн хүрээлэн (KIDI) 1983 онд байгуулагдсан Солонгосын даатгалын салбарын тогтвортой хөгжил, эрсдэлийн үнэлгээ, судалгаа, статистик мэдээлэл, мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, мэргэжлийн ашгийн бус байгууллага юм. Дотоодын зах зээлд тус байгууллага даатгалын салбарын мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлж, ослын мэдээлэл, даатгалын статистик, засварын өртгийн үнэлгээ, эдсэлийн шинжилгээ зэрэг мэдээллийг нэгтгэн боловсруулж, автомашины засвар, үнэлгээ, ослын шинжилгээний мэргэжлийн мэдээллээр даатгалын компаниудаа хангадаг байна. Мөн Азийн болон Олон улсын даатгалын байгууллагуудтай хамтран ажиллаж, дижитал шилжилт, актуарын болон авто даатгалын мэдэллийн системээр туршлага солилцож, хамтарсан судалгаа, сургалтыг эрчимтэй зохион байгуулдаг аж.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2026 оны хагас жилийн байдлаар нэр дурдсан гэрээнд 1233 жолооч нэмэгдэж, 5,8 сая төгрөгийн хураамж төлжээ.                                                   2026 оны хагас жилийн байдлаар цахимаар 126018 гэрээ хийгдээд байна.                                                   2026 оны хагас жилийн байдлаар хүчинтэй гэрээ дуусахаас өмнөх 30 хоногт багтааж хийсэн гэрээний тоо 67930 болж 3.7 тэрбум төгрөгт хүрчээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны хагас жилийн байдлаар 1963 дуудлага ирснийг шийдвэрлэв.                                         Даатгуулагч та 1800-1177 дугаараас Ипотекийн даатгалын мэдээлэл, лавлагааг авах боломжтой боллоо.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2026 оны хагас жилийн байдлаар нэр дурдсан гэрээнд 1233 жолооч нэмэгдэж, 5,8 сая төгрөгийн хураамж төлжээ.                                                   2026 оны хагас жилийн байдлаар цахимаар 126018 гэрээ хийгдээд байна.                                                   2026 оны хагас жилийн байдлаар хүчинтэй гэрээ дуусахаас өмнөх 30 хоногт багтааж хийсэн гэрээний тоо 67930 болж 3.7 тэрбум төгрөгт хүрчээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны хагас жилийн байдлаар 1963 дуудлага ирснийг шийдвэрлэв.                                         Даатгуулагч та 1800-1177 дугаараас Ипотекийн даатгалын мэдээлэл, лавлагааг авах боломжтой боллоо.