ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

ISO/IEC 270001:2022, MNS ISO/IEC 27001:2023 баталгаажуулалтын гэрчилгээг авлаа

АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО (1)

Албан журмын даатгагчдын холбоо нь “ISO/IEC 270001:2022, MNS ISO/IEC 27001:2023 МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ОЛОН УЛСЫН СТАНДАРТ”-ыг хангаж, баталгаажуулалтын гэрчилгээг гардаж авлаа. 

Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын үйлчилгээг Монголын Үндэсний итгэмжлэлийн төвд бүртгэлтэй “Эй Би Эс Сертификейшн” ХХК, Олон улсын SIS Certification PVT Ltd тохирлын үнэлгээний байгууллага хамтран үзүүлэв. 

ISO 27001:2022 стандарт нь тухайн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг удирдах, кибер халдлагаас хамгаалах боломжийг олгодог.  

Уг стандартын хүрээнд АЖДХ нь мэдээллийн дэд бүтцээ сайжруулж, аюулгүй байдлын бодлого, журам, хяналтын механизмуудыг боловсронгуй болгоод байна. Цаашид дотоод аудит, эрсдэлийн үнэлгээний системийг бүрэн нэвтрүүлж, мэдээллийн хамгаалалтын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулж ажиллах юм. 

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2025 онд нийт 888 мянган Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулагдаж, эдгээр гэрээнээс 60.9 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлэв.                                                   2025 онд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой нийт 25 мянган тохиолдол бүртгэгдэж, 29.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олголоо.                                                    2026 оны 1 дүгээр сарын 26-аас 2 дугаар сарын 01-ний хооронд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 508 даатгалын тохиолдол бүртгэгдэж, үүнд 729,1 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ.