ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт энэ оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэхтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн дунд ойлгомжгүй, төөрөгдөл үүсгэж байсан асуудлыг тодорхой болгох зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос урт хугацааны даатгагч болон даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхэлж байгаа арилжааны банкнуудад дараах арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болголоо. Үүнд:
✅ Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлийн хүрээнд эрсдэл учрах шалтгаан, нөхцөлийг зээлдэгч, даатгуулагч нар сайн дураар, чөлөөтэй сонгох боломжийг бүрдүүлэх;
✅ 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулсан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний нөхцөлийг дордуулахгүй /даатгалын хураамжийг нэмэгдүүлэхгүй, бусад нөхцөлийг дордуулахгүй/-гээр даатгалын бүтээгдэхүүний сонголтыг даатгуулагчид олгох;
2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулсан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл тус гэрээ хүчинтэй байх талаар даатгуулагчид мэдээлж ажиллах;
Зээлдэгч даатгуулагч нарт уг даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, онцлог, ач холбогдлыг тогтмол танилцуулж ажиллах.
Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалтын дагуу зээлдэгч, даатгуулагч нар учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах өөрт тохирсон даатгалын бүтээгдэхүүнийг чөлөөтэй сонгох боломжтой байна.
Revised mortgage insurance regulations will come into effect
✔️With the revised mortgage insurance regulations coming into effect on August 1, 2025, the Financial Regulatory Commission (FRC) has directed commercial banks engaged in long-term insurance and insurance brokerage activities to implement the following measures. This aims to clarify issues that have caused confusion or misunderstandings among the public and mortgage borrowers:
Ensure that mortgage borrowers and policyholders have the voluntary and free choice to select risk causes and conditions related to life and health insurance under the basic risk coverage of mortgage insurance.
Allow policyholders to retain insurance product options that do not worsen the terms of existing life and health insurance contracts established before August 1, 2025. This means no increase in insurance premiums or deterioration of other contract terms.
Inform policyholders that insurance contracts signed before August 1, 2025, will remain valid until their expiration date.
Regularly provide mortgage borrowers and policyholders with information on the terms, features, and importance of the insurance products and services.
Under the revised mortgage insurance regulations, borrowers and policyholders will have the freedom to select insurance products that best protect them against potential risks.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                                      Албан журмын даатгагчдын холбоо БНСУ-ын даатгалын хөгжлийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг үзэглэв

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                                      Албан журмын даатгагчдын холбоо БНСУ-ын даатгалын хөгжлийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг үзэглэв