ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Танилцуулга

“Албан журмын даатгагчдын холбоо”-ны товч танилцуулга:

  • Монгол Улсын Их Хурлын 2009 оны 38-р тогтоолоор Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 98-д Автотээврийн хэрэгслийн жолоочийг хариуцлагын даатгалд хамруулах замаар автотээврийн ослыг багасгах, хохирсон иргэнд нөхөн төлбөр олгоход чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Автотээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл боловсруулна гэж заажээ.
  • Автотээврийн хэрэгсэл болон жолоочийн тоо жилээс жилд нэмэгдэхийн хирээр замын хөдөлгөөний нягтрал ихсэж, зам тээврийн ослын тоо, түүнчлэн иргэдэд учрах хохирлын хэмжээ нэмэгдсээр байсан нь Жолоочийн даатгалын тухай хуулийг  баталж албан журмын даатгалын тогтолцоог бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн.
  • УИХ-аас “Жолоочийн даатгалын тухай хууль”-г 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр баталсантай холбогдуулан СЗХ-оос Албан журмын даатгагчдын холбоог үүсгэн байгуулагчдын хурлыг зохион байгуулсан бөгөөд тус Холбоо нь  2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
  • Жолоочийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч болон жолооч нь хариуцлагын албан журмын даатгалд хамрагдсан эсэхээс үл хамааран жолоочийн даатгалын сангаас нөхөн төлүүлэх замаар замын хөдөлгөөнд оролцогчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин 2012 оноос бүрдсэн юм.
  • Албан журмын даатгагчдын холбоо нь Монгол улсад албан журмын даатгалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй даатгагчдыг зохион байгуулах, гишүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, албан журмын даатгалыг төлөвшүүлэх, даатгагч, даатгуулагч, хохирогчийн эрхийг хамгаалах ашгийн төлөө бус хуулийн этгээд мөн гэдгийг хуулиар тодорхойлсон юм.
  • Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тухайн үед 16  даатгалын компанид жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгосон байна. Өнөөдрийн байдлаар,  15 даатгалын компани тус үйл ажиллагааг эрхэлж байна.

Даатгалын компаниуд Жолоочийн хариуцлагын даатгалаар 2024 оны эхний 8 сард 24,3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.                                                                                                                                                                                                                                                       Та Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.

Даатгалын компаниуд Жолоочийн хариуцлагын даатгалаар 2024 оны эхний 8 сард 24,3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.                                                                                                                                                                                                                                                       Та Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.