ХОЛБООНЫ БҮТЭЦ
- Даатгалын сан, шуурхай алба -Даатгалын сан нь жолоочийн даатгалын санг бүрдүүлэх, нөхөн төлбөр олгох, буцаан нэхэмжлэх, холбогдох хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, даатгагч, даатгуулагч нарт заавар зөвлөгөө өгөх болон албан журмын даатгалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, даатгагч, даатгуулагч, жолооч, хохирогч, байгууллага, иргэдээс жолоочийн даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авч, даатгалын тохиолдлын улмаас хохирогчид олгох нөхөн төлбөрийг үнэн зөв, шуурхай тодорхойлох боломжийг даатгуулагч, жолооч, хохирогчид бүрдүүлэх чиг үүрэгтэй.
- Захиргаа, санхүүгийн алба – Тус албанд Холбооны бичиг хэрэг, эд хөрөнгө, санхүү, аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой ажлууд Гүйцэтгэх захирлын шууд удирдлага доор явагдана.
- Мэдээллийн сан, судалгааны алба – Мэдээллийн сан нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдээллийн санг үүсгэх, ашиглагдах программ хангамжуудыг боловсруулах, нэвтрүүлэх, тасралтгүй үйл ажиллагааг хангах, нууцлал аюулгүй байдлыг хангах, боловсронгуй болгох хөгжүүлэх болон мэдээллийн сангийн системүүдийн ажиллах техник тоног төхөөрөмж, тусгай сүлжээнүүдийн хэвийн найдвартай ажиллагаа, нууцлал аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй ажиллаж байна.
- Дотоод хяналт – Холбооны дүрэм журам, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу Удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирлаар батлагдах Холбооны үйл ажиллагааны төлөвлөгөө, нэгжүүдийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хянан батлуулж, төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангаж ажиллана.