ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

СЭЗИС-тай МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ, ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

IMG_9104
Монгол Улсад даатгалын тогтолцоо үүсэж хөгжсөний 92, Албан журмын даатгагчдын холбоо байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “INSURTECH 2026” форумын хүрээнд өнөөдөр/2026.11.20/ Албан журмын даатгагчдын холбоо болон Санхүү, эдийн засгийн их сургуулийн хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслол боллоо.
Санамж бичгийг Албан журмын даатгагчдын холбооны Гүйцэтгэх захирал М.Өлзийбат, Санхүү, эдийн засгийн их сургуулийн Ректор, доктор, профессор Б.Мөнхбаяр үзэглэж албажуулснаар тус хоёр байгууллага нь:
– Даатгалын салбарын судалгаа, шинжилгээг хөгжүүлэх;
– Мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах;
– Олон нийтийн даатгалын боловсролыг дээшлүүлэх;
– Салбарын хөгжилд эрдэм шинжилгээ, практикийн уялдаа холбоог бэхжүүлэхэд хамтран ажиллах юм.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2026 оны 3-р улирлын байдлаар нэр дурдсан гэрээнд 1631 жолооч нэмэгдэж, 7,9 сая төгрөгийн хураамж төлжээ.                                                   2026 оны 3-р улирлын байдлаар цахимаар 166625 гэрээ хийгдээд байна.                                                   2026 оны 3-р улирлын  байдлаар хүчинтэй гэрээ дуусахаас өмнөх 30 хоногт багтааж хийсэн гэрээний тоо 79004 болж 4.6 тэрбум төгрөгт хүрчээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны 3-р улирлын байдлаар 2491 дуудлага ирснийг шийдвэрлэв.                                         Даатгуулагч та 1800-1177 дугаараас Ипотекийн даатгалын мэдээлэл, лавлагааг авах боломжтой боллоо.