ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

СУРГАЛТЫН МЕНЕЖЕР

songon shalgaruulalt

Тавигдах шаардлага:

  • Сургагч багш, маркетинг менежментийн удирдлага,  эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Удирдан зохион байгуулах чадвартай
  • Албан бичиг боловсруулах ур чадвартай
  • Даатгалын салбарт ажиллаж байсан бол давуу тал
  • Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид
  • Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх
  • Компьютерын хэрэглээний программууд бүрэн эзэмшсэн байх
  • Оффисын тоног төхөөрөмж ашиглах мэдлэг, чадвартай байх
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй

Гүйцэтгэх үүрэг:

Даатгалын хууль, тогтоомжийн талаар санал боловсруулах, судлах, гишүүдийн ашиг сонирхол, үйл ажиллагааны уялдааг хангах, даатгалын тохиолдол болон зам, тээврийн ослыг бууруулах сургалт, судалгаа, суртачилгаа зохион байгуулах, үр дүнг тооцох үүргийг хэрэгжүүлнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн анкет
  2. Дипломын хуулбар
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар

Шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэн дээрх материалыг бүрдүүлэн материалаа файлаар info@ami.mn цахим хаягаар эсвэл Холбооны байранд цаасаар ирүүлж болно. Материал хүлээн авах сүүлийн хугацаа 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 17:00 цаг хүртэл.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэрэгэ таур 12 дугаар давхар.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88841267 дугаар утаснаас /Ө.Тодсанаа/ авах боломжтой.

АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2025 онд нийт 888 мянган Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулагдаж, эдгээр гэрээнээс 60.9 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлэв.                                                   2025 онд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой нийт 25 мянган тохиолдол бүртгэгдэж, 29.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олголоо.                                                    2026 оны 1 дүгээр сарын 26-аас 2 дугаар сарын 01-ний хооронд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 508 даатгалын тохиолдол бүртгэгдэж, үүнд 729,1 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны хоёрдугаар сард 295 дуудлага ирснийг шийдвэрлэв.