ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

Замын хөдөлгөөний удирдлагын төвд даатгалын зөвлөх баг ажиллаж эхэллээ

Untitled design (5)

Баяр ёслолын өдрүүдэд замын ачаалал ихсэж, даатгалын тохиолдлын тоо нэмэгддэг тул  АЖДХ-ноос даатгалын тохиолдлыг түргэн шуурхай шийдвэрлэх, даатгуулагчдад зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор зөвлөх багийг Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллуулж эхэллээ.

Тус мэргэшсэн баг нь өнөөдрөөс буюу энэ сарын 13-наас эхлэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэргэжилтнүүдтэй хамтран зам тээврийн осол, даатгалын тохиолдол гарсан үед үүссэн харилцааг түргэн шуурхай шийдвэрлэж, мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Нийслэлийн ИТХ-ын даргын А/206 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд нийслэлийн ИТХ, ЗХУТ, АЖДХ хамтран энэхүү ажлыг зохион байгуулж байна.  Уг ажлын хэсэг нь Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зам тээврийн ослын тохиолдлын улмаас үүсэх авто замын түгжрэлийг бууруулах, түргэн шуурхай шийдвэрлэх, технологид суурилсан шийдлийг даатгалын үйл ажиллагаанд нэвтрүүлэх талаар санал боловсруулах, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулах чиг үүрэгтэй юм.

Хэрэв даатгуулагч та замын хөдөлгөөнд оролцох үед даатгалын тохиолдол гаргасан, бусад этгээд танд хохирол учруулсан бол даатгалын компанидаа хандаарай.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2026 оны хагас жилийн байдлаар нэр дурдсан гэрээнд 1233 жолооч нэмэгдэж, 5,8 сая төгрөгийн хураамж төлжээ.                                                   2026 оны хагас жилийн байдлаар цахимаар 126018 гэрээ хийгдээд байна.                                                   2026 оны хагас жилийн байдлаар хүчинтэй гэрээ дуусахаас өмнөх 30 хоногт багтааж хийсэн гэрээний тоо 67930 болж 3.7 тэрбум төгрөгт хүрчээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны хагас жилийн байдлаар 1963 дуудлага ирснийг шийдвэрлэв.                                         Даатгуулагч та 1800-1177 дугаараас Ипотекийн даатгалын мэдээлэл, лавлагааг авах боломжтой боллоо.