ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

БНСУ-ын даатгалын салбарын систем, технологитой танилцав

default

БНСУ-ын Даатгалын хөгжлийн хүрээлэн(Korea Insurance Development Institute)-гийн урилгаар Албан журмын даатгагчдын холбооны төлөөлөл тус улсад ажиллалаа.

Тэднийг Солонгосын Даатгалын хөгжлийн хүрээлэнгийн Дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Чанг-Ион Хио тэргүүтэй албаныхан хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр улсын даатгалын түүхэн замнал, хөгжил, өдгөө тус салбарт авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, шинэ тутам нэвтрүүлсэн технологи, системийн талаар танилцуулж, харилцан санал солилцов.

Солонгосын Даатгалын хөгжлийн хүрээлэн нь даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, даатгалын салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 1963 онд байгуулагдсан. Мэдээллийн технологийн системээр дамжуулан даатгалын компани, Газар, дэд бүтэц, тээврийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн хяналтын алба, эмнэлгийн байгууллага зэрэг улсынхаа 300 гаруй байгууллагын системтэй холбогдож, даатгалын салбарын сүлжээг бий болгох замаар нэгдсэн бодлого, зохицуулалтын үүргийг гүйцэтгэдэг байна.

Тухайлбал, даатгалын компаниудын өгсөн өгөгдлийг боловсруулж, статистикийн ашиглалт, мэдээллийн ач холбогдлыг нэмэгдүүлэх замаар зорилтот мэдээллийн санг төрөлжүүлэн байгуулж, боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд олон төрлөөр нийлүүлэн ажилладаг. Товчхондоо төр, хувийн хэвшлийг холбосон даатгалын хүчирхэг мэдээллийн сүлжээ бүхий хамгийн том бааз юм.

Албан журмын даатгагчдын холбооны хувьд даатгалын мэдээллийн нэгдсэн нэг системийг ашигладаг. Харин БНСУ-ын Даатгалын хөгжлийн хүрээлэн нь Мэдээлэл дамжуулах автомат үйлчилгээ, Эрүүл мэндийн даатгалын систем, вэбд суурилсан систем, Гамшгийн аюулгүй байдлын Албан журмын даатгалын мэдээлэл цуглуулах систем, Автомашины засвар, үйлчилгээний онлайн үйлчилгээ зэрэг таван төрлийн систем, үйлчилгээг хөгжүүлж, ашиглаж байна.

Тиймээс энэ удаагийн томилолт нь Монгол улсын даатгалын салбарт тус улсын сайн туршлага, амжилттай хэрэгжиж буй технологийн дэвшлийг нэвтрүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллах боломжийг нээж өгч буйгаараа ач холбогдолтойг талууд онцоллоо.

Үргэлжүүлэн АЖДХ-ны төлөөлөл Солонгосын Автомашины даатгалын засварын судалгаа, сургалтын төв(Korea Automobile insurance Repair research &Training center)-ийн үйл ажиллагаатай танилцав.

Солонгосын Автомашины даатгалын засварын судалгаа, сургалтын төв БНСУ-д автомашины тоо жил тутам 20 хувиар өсч, түүнийг даган зам тээврийн ослын тоо эрс нэмэгдэж эхэлсэн үеэс буюу 1992 онд засварын үнийг бодитойгоор тогтоох туршилт, судалгааг хийх зорилгоор байгуулагдаж байсан түүхтэй.

Тус төв зам тээврийн ослын үед автомашины төрөл, хурд, замын нөхцөл байдал зэргийг тохиолдол тус бүр дээр модуль ашиглан турших замаар хохирлын хэмжээг урьдчилан тооцоолдог байна. Ингэснээр засварын газрын үнийг учирсан хохиролтой уялдуулан урьдчилан тооцож, нэгдсэн үнийн бодлогыг баримтлах боломж бүрджээ. Тэдний туршилт, судалгааны ажлын үр дүнд даатгагчийн зүгээс нөхөн төлбөрт гарч буй зардлын хэмжээг даатгалын тохиолдолтой уялдуулан тооцох, үйл явцыг хурдасгах, даатгуулагч дурын засварын газарт хандаж, чанартай үйлчилгээ авах зэрэг давуу талыг бий болгож өгчээ.

default

 

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2025 онд нийт 888 мянган Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулагдаж, эдгээр гэрээнээс 60.9 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлэв.                                                   2025 онд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой нийт 25 мянган тохиолдол бүртгэгдэж, 29.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олголоо.                                                    2026 оны 1 дүгээр сарын 26-аас 2 дугаар сарын 01-ний хооронд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 508 даатгалын тохиолдол бүртгэгдэж, үүнд 729,1 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2025 онд нийт 888 мянган Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулагдаж, эдгээр гэрээнээс 60.9 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлэв.                                                   2025 онд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой нийт 25 мянган тохиолдол бүртгэгдэж, 29.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олголоо.                                                    2026 оны 1 дүгээр сарын 26-аас 2 дугаар сарын 01-ний хооронд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 508 даатгалын тохиолдол бүртгэгдэж, үүнд 729,1 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ.