2025 оны байдлаар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын статистик мэдээллийг хүргэж байна.
2025 онд нийт 888 мянган даатгалын гэрээ байгуулагдаж, эдгээр гэрээнээс 60.9 тэрбум төгрөгийн хураамж цугларчээ. Нэг гэрээнд ноогдох дундаж хураамж 68,580 төгрөг байна.
Даатгалын гэрээний тоо даатгалын компаниудаар харилцан адилгүй боловч зах зээлд идэвхтэй ажиллаж буй МИГ, Ард, Улаанбаатар, Номин, Практикал даатгал зэрэг компани нийт гэрээний ихэнх хувийг байгуулжээ.
Тээврийн хэрэгслийн ангиллаар авч үзвэл даатгалд хамрагдсан автомашины дийлэнх хувийг суудлын буюу В ангиллын тээврийн хэрэгсэл эзэлж байгаа нь иргэдийн өдөр тутмын хэрэглээтэй шууд холбоотой.
Байршлын хувьд даатгалын гэрээ хүн амын нягтаршилаас хамаарч Улаанбаатар хотод түлхүү төвлөрч байгаа бол орон нутагт харьцангуй бага байна.
2025 онд жолоочийн хариуцлагын даатгалтай холбоотой нийт 25 мянган даатгалын тохиолдол бүртгэгджээ. Дээрх даатгалын тохиолдолд 29.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгогдсон бөгөөд нэг тохиолдолд дунджаар 1.2 сая төгрөгийн нөхөн төлбөр ноогдож байна.
Нөхөн төлбөрийн ихэнх хувь нь тээврийн хэрэгслийн эвдрэл, хохиролтой холбоотой бөгөөд эрүүл мэнд болон амь насны хохирлын эзлэх хувь харьцангуй бага бүртгэгджээ. Нөхөн төлбөр олгосон байдлыг авч үзвэл хамгийн өндөр нь 11.4 сая төгрөг, хамгийн бага нь 21,978 төгрөг байна.
Байршлын хувьд нөхөн төлбөрийн олголт нийслэл хотод илүү төвлөрсөн байгаа нь замын хөдөлгөөний ачаалал ихтэй холбоотой юм.
2026 онд даатгуулагч та бүхэн учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, замын хөдөлгөөндөө дүрмээ баримтлан, соёлтой оролцохын зэрэгцээ Жолоочийн хариуцлагын даатгалдаа заавал хамрагдахыг зөвлөж байна.
Хариуцлагын даатгал таныг эрсдэлээс хамгаална.

