ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

Даатгалын салбар үүсч хөгжсөний 91 жилийн ой тохиолоо

монгол улсад даатгалын салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойн мэндийг хүргэе! (1)

Монгол Улсад даатгалын салбар үүсч хөгжсөний 91 жилийн ой энэ сарын 24-нд тохиолоо.

Анх 1934 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тухайн үеийн төр засгаас “Улсын аюулаас хамгаалах газар” нэртэйгээр даатгалын байгууллагын үндэс суурийг албан ёсоор тавьсан түүхтэй. Түүнээс хойш даатгалын салбар Монгол Улсад төлөвшиж хөгжөөд 91 жил түүхийг бүтээсэн байна.  91 жилийн хугацаанд Монгол Улсын даатгалын салбар дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрч, улам бүр чадавхажжээ.

Манай улсын даатгалын гүнзгийрэлтийн түвшин сүүлийн жилүүдэд жил бүр 0.01-0.02 нэгжээр өсөж байсан бол 2024 оны жилийн эцсийн байдлаар огцом өсөлтийг үзүүлж 0.06 нэгжээр өсөж 0.64 хувьд хүрсэн байна. Мөн 2024 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 20 даатгалын компанийн 238 салбар, 15 төлөөлөгчийн газар болон 2504 даатгалын төлөөлөгч, түүнчлэн 60 даатгалын зуучлагч компанийн 404 салбараар дамжуулан 713 даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг нийт 1.3 сая даатгуулагч хувь хүн, 100 мянга гаруй даатгуулагч хуулийн этгээдэд хүргэжээ.

Монгол Улсын 16 буюу түүнээс дээш насны иргэдийг нийт даатгуулагч хувь хүний тоотой харьцуулахад 54.4 хувьтай байгаа бөгөөд үүнээс үзэхэд даатгалын гэрээ байгуулах насны 10 хүн тутмын 6 нь даатгалтай гэж дүгнэж болохоор байна. Үүнд жолоочийн хариуцлагын албан журмын даатгал өндөр нөлөө үзүүлжээ.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                                  АРИЛЖААНЫ БАНКНЫ АЖИЛТНУУДАД ИПОТЕКИЙН ДААТГАЛЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН СИСТЕМИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                                  АРИЛЖААНЫ БАНКНЫ АЖИЛТНУУДАД ИПОТЕКИЙН ДААТГАЛЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН СИСТЕМИЙГ ТАНИЛЦУУЛЛАА