Жолоочийн хариуцлагын даатгалын мэдээллийн нэгдсэн системд 2025 оны гуравдугаар улирлын байдлаар 677 мянган даатгалын гэрээ бүртгэгдэж нийт хураамжийн дүн 46 тэрбум төгрөгт хүрчээ. Нэг гэрээнд ноогдох дундаж хураамж 67938 төгрөг байна Даатгалын гэрээгээр МИГ, Улаанбаатар, Ард, Номин, Практикал, Монгол, Мөнх, Хаан, Бодь зэрэг даатгалын компаниуд тэргүүлжээ.
Нөхөн төлбөрийн үзүүлэлтээр авч үзвэл нийт 18 мянган даатгалын тохиолдол бүртгэгдэж, үүнд 21.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. Нэг тохиолдлын дундаж нөхөн төлбөрийн хэмжээ 1.4 сая төгрөг байгаа бол нөхөн төлбөрт хамгийн их нь 11 сая төгрөг олгоод байна. Нөхөн төлбөр олгосон байдлыг авч үзвэл МИГ, Улаанбаатар, Практикал, Хаан, Монгол, Ард, Номин, Мөнх даатгал зэрэг компаниуд тэргүүллээ.

