ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

 Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Албан журмын даатгагчдын холбоо нь Зам, тээврийн яамтай хамтран “Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн”-ийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнд 21 аймгийн үе үеийн ахмад тээвэрчид, жолооч нар, автотээврийн байгууллагуудын төлөөлөл өргөнөөр оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан нар мэндчилгээ дэвшүүлж, тээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн ахмад үеийн төлөөлөл Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Түмэн зөвлөгөөнийг нээж үг хэлэв.
 Зөвлөгөөний хүрээнд “Монгол Улс ба автотээвэр”, “Гадаад худалдаа ба тээврийн дэд бүтцийн хөгжил”, “Тээврийн шинэ төрлүүд ба хөрөнгө оруулалтын боломж”, “Тээврийн техник технологи, аюулгүй байдал”, “Ачаа тээвэр, эрсдэл ба даатгал” зэрэг сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдаж, салбарын тулгамдсан асуудал, хөгжлийн чиг хандлагын талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөлөө.
Даатгалын салбарыг төлөөлөн Албан журмын даатгагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Даатгалын Холбооны Гүйцэтгэх захирал Ж.Батжаргал “Тээвэр, ложистикийн салбар дахь эрсдэл ба даатгал” сэдвээр илтгэл тавьж, тээвэрлэлтийн эрсдэлийн удирдлага, даатгалын шийдлийн ач холбогдлыг онцлон танилцуулсан юм.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                                                                                                                                                                                                                       MNS ISO 27001:2023 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.                            Одоогоос 100 жилийн өмнө буюу 1921 онд Ардын хувьсгал ялсны дараахан Ардын Засгийн газрын VI хурлаар Цагдан Сэргийлэх байгууллагын эх суурийг “Сэргийлэх цэрэг” нэрээр цэргийн яамны харъяанд байгуулсан нь Монголын Цагдаагийн байгууллагын үүсч хөгжсөн түүхийн эхлэл.