“АГИС МЕНЕЖМЕНТ ДААТГАЛ” ХХК АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН БОЛЛОО
Албан журмын даатгагчдын холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр боллоо.
Хуралдаанаар “АГИС МЕНЕЖМЕНТ ДААТГАЛ” ХХК-ийг Албан журмын даатгагчдын холбооны гишүүнээр элсүүлэхийг шийдвэрлэсэн бөгөөд гишүүний батламжийг тус компанийн гүйцэтгэх захирал З.Цэндсүрэнд гардуулав.
“Агис менежмент даатгал” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн ТЗ20/25 тогтоолоор Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан.
