ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

“Мэдлэгээ дээшлүүлье, Санхүүгээ удирдъя” өдөрлөгт оролцов

default
Санхүүгийн зохицуулах хорооны 20 жилийн ойг тохиолдуулан 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Санхүүгийн салбарын нээлттэй өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулав.
Өдөрлөгт Албан журмын даатгагчдын холбоо оролцож, иргэдэд Албан журмын даатгалын талаарх мэдээллийг өгөхийн зэрэгцээ даатгалын мэдээллийн санд байршиж буй иргэдийн Жолоочийн хариуцлагын албан журмын даатал, ипотекийн даатгалтай холбоотой лавлагаа, мэдээллийн үйлчилгээг шуурхай үзүүлж ажиллалаа.
Албан журмын даатгалын холбоо нь энэ онд 15 дахь жилийн ойтой золгож байгаа бөгөөд үйл ажиллагаандаа “МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ОЛОН УЛСЫН СТАНДАРТ”-ыг нэвтрүүлж, технологид суурилсан, хүртээмжтэй, орчин үеийн үйлчилгээг даатгагч, даатгуулагчид үзүүлэн ажиллаж байна.
Энэ удаагийн өдөрлөгөөр:
2025 онд Жолоочийн даатгалын тухай, Зөрчлийн тухай хуульд тээврийн хэрэгслийн өмчлөгч, жолоочтой холбоотой нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор хуулийг иргэд, олон нийтэд сурталчлав. Тухайлбал:
– Жолоочийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д заасны дагуу даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, холбогдогч талуудын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохиролгүй, холбогдогч талууд өөр хоорондоо маргаангүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөж, ослын газрын баримтжуулалтыг хийгээд шууд даатгалын компанидаа хандаад ослын газрыг орхих боломжтой;
 – Зөрчлийн тухай хуулийн 11.15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт орсон нэмэлт өөрчлөлтөөр “Жолооч нь жолоочийн даатгалд даатгуулалгүйгээр тээврийн хэрэгслээ ашиглан замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан тухай мэдээлэл, зөвлөгөөг өгөв.
Мөн даатгуулагч, даатгагчдад үйлчилгээг улам бүр энгийн, хүртээмжтэй болгох чиглэлээр:
– Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний хүчинтэй гэрээ дуусахаас өмнө 30 хоногт гэрээгээ сунгах боломжтой болсон;
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын баталгаажсан гэрээг цуцлахгүйгээр нэр дурдсан жолоочийг нэмдэг болсон;
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, нөхөн төлбөрийн мэдээлэл, лавлагааг E-Mongolia системээс авах боломжтой;
 Цахимаар даатгалын гэрээ хүчинтэй эсэх болон цахимаар даатгуулдаг болсон талаар;
Иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эрх бүхий даатгалын төлөөлөгч, зуучлагч нарыг ДАН системээр баталгаажуулдаг болсон зэрэг мэдээллийг өгч, ажиллав.
Өдөрлөгийн хүрээнд Албан журмын даатгагчдын холбооны асраар 200 гаруй иргэн үйлчлүүлж, мэдээлэл, үйлчилгээ авлаа.
Энэ удаагийн өдөрлөг нь Санхүүгийн зохицуулах хорооны нийт зохицуулалттай салбарын үйл ажиллагаа, чиг үүрэг, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд таниулахын зэрэгцээ салбарын мэргэжлийн холбоод, дэд бүтцийн байгууллагуудын төлөөлөл зөвлөгөө, мэдээлэл өгснөөрөө онцлог юм.
default
default

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2026 оны I улирлын байдлаар нэр дурдсан гэрээнд 421 жолооч нэмэгдэж, 1,7 сая төгрөгийн хураамж төлжээ.                                                   2026 оны I улирлын байдлаар цахимаар 40346 гэрээ хийгдээд байна.                                                   2026 оны I улирлын байдлаар хүчинтэй гэрээ дуусахаас өмнөх 30 хоногт багтааж хийсэн гэрээний тоо 12053 болж 993.4 сая төгрөгт хүрчээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны хоёрдугаар сард 295 дуудлага ирснийг шийдвэрлэв.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2026 оны I улирлын байдлаар нэр дурдсан гэрээнд 421 жолооч нэмэгдэж, 1,7 сая төгрөгийн хураамж төлжээ.                                                   2026 оны I улирлын байдлаар цахимаар 40346 гэрээ хийгдээд байна.                                                   2026 оны I улирлын байдлаар хүчинтэй гэрээ дуусахаас өмнөх 30 хоногт багтааж хийсэн гэрээний тоо 12053 болж 993.4 сая төгрөгт хүрчээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны хоёрдугаар сард 295 дуудлага ирснийг шийдвэрлэв.