Жолооч та, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг байнга хянаж, зөвхөн хугацаа ирэхийг хүлээлгүйгээр тогтмол оношилгоо, үзлэгт оруулж хэвшээрэй. Ингэснээр:
Ямар нэгэн эвдрэл, гэмтлийг эрт илрүүлж засах боломжтой
Замд гэнэт саатах, осолд өртөх эрсдэл буурна
Түлшний зарцуулалт, эд ангийн элэгдлийг багасгана
Хуульд заасан шаардлагыг цаг тухайд нь хангана
Таны болон бусдын аюулгүй байдалд анхаарч, машиндаа тогтмол үзлэг хийлгэх нь ослоос урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй алхам юм.
# Би хариуцлагатай жолооч#