2025 оны эхний таван сарын байдлаар Монгол Улсад зам тээврийн ослын 98 хувь нь жолоочийн хариуцлагагүй үйлдлээс үүдэлтэй болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоосон бөгөөд үүнд согтуугаар жолоо барих, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх,гэрлэн дохио зөрчих зэрэг тохиолдол эзэлж байна. Эдгээрээс зам, тээврийн осолд 104 хүүхэд өртөж, 12 нь амь насаа алджээ.
Эдгээр тоон үзүүлэлт нь жолооч бүр дүрэм журмын дагуу хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, өөрийгөө болон бусдыг хамгаалах нь хэр чухал болохыг харуулж байгаа юм.
Иймд Албан журмын даатгагчдын холбоо, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэгтэй хамтран “Би хариуцлагатай жолооч” уриалгыг эхлүүлж, жолооч бүрийг хариуцлагатай байж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.
Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе! Жолооч бүр хариуцлагатай байя!
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ЖОЛООЧ” уриалгад нэгдэцгээе!