ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

🖊️ Монгол Улсад Замын хөдөлгөөний дүрэм батлагдан хэрэгжиж эхэлсний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл, Албан журмын даатгагчдын холбоо, Тээврийн цагдаагийн алба, Монголын Автосургалтын байгууллагуудын нэгдсэн холбоо хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
✅ Хурлын үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 100 жилийн хугацаанд хийгдсэн ажлууд, ололт амжилт, сургамж, түүхэн үйл явцын талаар хэлэлцэж, өнөөгийн нөхцөл байдалд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх боломжит шийдлүүдийн талаар ярилцлаа.
☂️ Мөн жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээг сайжруулах нь сэдвээр “Конкорал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б Мөнхтуяа илтгэл тавьж оролцсон юм.
📚 Судлаачид, мэргэжилтнүүдийн танилцуулсан судалгааны дүнгээс харахад Монгол Улсад сүүлийн 5 жилийн хугацаанд 124,583 зам, тээврийн осол бүртгэгдэж, 2,534 хүн амь насаа алджээ. Эдгээрээс 312 нь насанд хүрээгүй хүүхэд байсан бол 14,905 хүн бэртэж гэмтэн, эрүүл мэндээрээ хохирсон байна. Ослоос үүдэлтэй шууд хохирлын хэмжээ 43.5 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд зам, тээврийн ослын 98 хувь нь зөвхөн жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан байгаа юм.
📊 Дээрх тоон үзүүлэлтээс харвал манай улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудал өнөөдөр нийт үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн салшгүй нэг хэсэг болж байгааг харуулж байна. Мөн зам, тээврийн ослын тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа нь энэ салбар, цаашлаад байгууллага хоорондын уялдаа холбоо, урьдчилан сэргийлэх ажил, олон нийтийн боловсрол, хандлагын өөрчлөлт мөн хариуцлагагүй жолооч нараа хариуцлагажуулах нь зайлшгүй шаардлагатайг хуралд оролцогсод онцолсон юм.
👏 Мөн энэ үеэр Албан журмын даатгагчдын холбооны жолооч Д. Бат- Өлзий “Осолгүй манлай жолооч” тэмдгээр шагнууллаа.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                                                                                                                                                                                                                       MNS ISO 27001:2023 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                                                                                                                                                                                                                       MNS ISO 27001:2023 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.