ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

✅ Монгол Улсад Замын хөдөлгөөний дүрэм үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтаж, Албан журмын даатгагчдын холбоо Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Замын цагдаагийн тэнхимтэй хамтран “Замын хөдөлгөөний дүрмийн эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр Дотоод хэргийн их сургуулийн “Соёмбот” танхимд амжилттай зохион байгууллаа.
👨‍✈️ Энэхүү хуралд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, Дотоодын цэргийн 804 дүгээр ангийн захирагч, хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Б.Цогтбаатар, Цагдаагийн сургуулийн дэд захирал, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Замын цагдаагийн тэнхимийн профессор, Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа Н.Ганбат, ЗХАБСПБ-ын гишүүн, техникийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан, техникийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Т.Занашир, хууль зүйн доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Д.Нямдорж, ТЦА-ны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Сүхбат, цагдаагийн хурандаа Б.Очирбат, ШШЕГ-ын Авто техникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн хошууч Г.Цэндсүрэн, АЖДХ-ны менежер Б.Гүндэгмаа, ТББ-ын төлөөлөл Р.Мөнхбаяр, ШУТИС-ийн МТС-н профессор, техникийн ухааны доктор (Ph.D), Б.Баярсайхан, ГССҮТ-н эпидемиологч Г.Цэрэн, Б.Баянзул, Судлаач, цагдаагийн хурандаа Б.Баттулга, ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D), цагдаагийн хошууч Н.Сайнбаяр, МУИС-ийн оюутан Сумъяабэйс нар оролцлоо.
📚Эрдэм шинжилгээний хурлын эхний үе шатад 22 илтгэл, өгүүлэл ирснээс шаардлага хангасан 17 илтгэлийг эмхэтгэлд оруулан хэвлэж, нийтийн хүртээл болгож, 8 илтгэлийг тус эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж, санал солилцлоо.
🔍Харин Албан журмын даатгагчдын холбооны менежер Б.Гүндэгмаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад даатгалын нөлөөлөл” сэдвийн хүрээнд судалгаа хийсэн үр дүнгээ танилцуулж, өнөөгийн замын хөдөлгөөний нөхцөл байдалд болон хууль эрх зүйн орчин, даатгалын компаниудын үйлчилгээний чанарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх боломжуудын талаар илтгэл тавьсан юм.☂️

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                                                                                                                                                                                                                       MNS ISO 27001:2023 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                                                                                                                                                                                                                       MNS ISO 27001:2023 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.