


Даатгуулагчид нэгэн зэрэг хэд хэдэн хэлбэрээр, тухайлбал ажил олгогчоор дамжуулан болон сайн дурын үндсэн дээр давхар даатгуулах боломж бүрдсэн.

Иргэд сайн дурын үндсэн дээр хувийн нэмэлт тэтгэврийн санд шимтгэл төлснөөр өндөр хэмжээний тэтгэвэр авах боломжтой болсон.

Сайн дурын даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь хөдөлмөр эрхлэлт, орлогын онцлогоос хамааран уян хатан тогтоогдох боломжтой болсон.

Даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээг цахимаар авах, мэдээллээ шалгах, шимтгэлээ төлөх зэрэг олон боломж нээгдсэн.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалтын ил тод байдал, хяналт сайжирснаар сангийн үр ашиг нэмэгдэх боломж бүрдсэн.

Даатгуулагчид өөрийн тэтгэврийн хуримтлалыг хянах, мэдээлэл авах, шийдвэр гаргах үйл явцад оролцох эрхтэй болсон зэрэг ач холбогдолтой мэдээллийг өглөө.