Өмнөд Солонгосын томоохон ердийн даатгалын компаниудын авто даатгалын хураамжийг 1.3-1.4 хувь нэмэгдүүлэх шийдвэр баталгаажлаа. Ингэснээр 2021 оноос хойш 5 жилийн дараа авто даатгалын хураамж өсөж байна.
“Samsung Fire & Marine” Insurance, “DB” Insurance, “Hyundai” Marine Insurance, “KB” Insurance зэрэг зах зээлд тэргүүлэгч томоохон компаниуд Солонгосын даатгалын хөгжлийн хүрээлэн (Korea Insurance Development Institute)-гийн баталгаажуулалтын дараа авто даатгал(Жолоочийн хариуцлагын даатгал болон Тээврийн хэрэгслийн даатгал)-ын хураамжийг 1.3-1.4 хувиар нэмэгдүүлэхээр эцэслэн шийдвэрлэжээ.
2024 оны байдлаар Өмнөд Солонгост авто даатгалын (Жолоочийн хариуцлагын даатгал болон Тээврийн хэрэгслийн даатгал) дундаж хураамж 692,000 вон байжээ. Үүнд 1.3-1.4 хувийн өсөлт тусгагдсанаар даатгуулагчдын ачаалал дунджаар 9,000-9,700 воноор нэмэгдэж байна.
Зарим компани авто даатгал(Жолоочийн хариуцлагын даатгал болон Тээврийн хэрэгслийн даатгал)-ын шимтгэлийг 2-3 хувиар нэмэх санал дэвшүүлж байсан ч тус улсын Санхүүгийн зохицуулах төв байгууллагатай хэлэлцсэний үр дүнд өсөлтийг нэг хувийн түвшинд барих шийдэлд хүрчээ. Учир нь авто даатгалын шимтгэл нь хэрэглээний үнийн индексэд багтдаг тул инфляцад нөлөөлөх эрсдэл өндөр гэж үздэг байна.

Эх сурвалж: www.mk.co.kr

