ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

Эмгэнэл

Лувсандагвын Энхтайван (1955-2024)

Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, доктор, профессор Лувсандагвын Энхтайван нь 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд бид гүнээ харамсаж байна.

Л.Энхтайван нь Албан журмын даатгагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Удирдах зөвлөлийн даргаар 2017-2021 онуудад ажиллаж байсан бөгөөд Даатгалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх, жолоочийн хариуцлагын даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн жолоочийн хариуцлагын даатгалын тогтолцоог нэвтрүүлэх зэрэг ажилд үнэтэй хувь нэмрээ оруулсан.

Түүний ажилч хичээнгүй, шударга, хүнлэг, нөхөрсөг гэгээн дүр төрх бид бүхний сэтгэл зүрхэнд дурсагдах болно.

Талийгаачийн гэр бүл, ах дүү, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2025 онд нийт 888 мянган Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулагдаж, эдгээр гэрээнээс 60.9 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлэв.                                                   2025 онд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой нийт 25 мянган тохиолдол бүртгэгдэж, 29.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олголоо.                                                    2026 оны 1 дүгээр сарын 26-аас 2 дугаар сарын 01-ний хооронд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 508 даатгалын тохиолдол бүртгэгдэж, үүнд 729,1 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ.