ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР:

songon shalgaruulalt

Тавигдах шаардлага

  • Санхүү эдийн засаг, Бизнесийн удирдлага болон Хэл шинжлэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан туршлагатай
  • Удирдан зохион байгуулах
  • Албан бичиг боловсруулах өндөр ур чадвартай
  • Хууль тогтоомжийг чандлан баримтлах
  • Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид
  • Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх
  • Оффисын болон компьютерын хэрэглээний программууд бүрэн эзэмшсэн байх
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй

Гүйцэтгэх үүрэг

Байгууллагын баримт бичиг, албан хэргийн хөтлөлтийг зохих стандарт, журмын дагуу бүртгэж хөтлөх, цахим шуудан, илгээмжийг хүлээн авах, дамжуулах, холбогдох хууль тогтоомж, стандартыг мөрдүүлж ажиллах, ажилтнуудад зохих шаардлага тавих, арга зүйн удирдлагаар хангах, удирдлагын үйл ажиллагааг баримтжуулах, Гүйцэтгэх захирлыг ажил үүргээ хэвийн явуулахад шаардагдах бэлтгэлийг хангах, ажлын цагийн хуваарийг зохицуулах, техник хэрэгсэл, шуурхай ажлын туслалцаа дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангаж, ажлын албаны хүний нөөцийн бичиг баримтын бүрдлийг хангах, хүний нөөцтэй холбоотой Гүйцэтгэх захирлын тушаал шийдвэрийг албажуулах, хувийн хэрэгт баяжилт хийх, байгууллагын нууцын хадгалалт хамгаалалт, архивын ажлыг зохих журмын дагуу хариуцна.

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн анкет
  2. Дипломын хуулбар
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар

Шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэн дээрх материалыг бүрдүүлэн материалаа файлаар info@ami.mn цахим хаягаар эсхүл Холбооны байранд цаасаар ирүүлж болно. Материал хүлээн авах сүүлийн хугацаа 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэрэгэ таур 12 дугаар давхар.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88841267 дугаар утаснаас /Ө.Тодсанаа/ авах боломжтой.

АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2025 онд нийт 888 мянган Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулагдаж, эдгээр гэрээнээс 60.9 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлэв.                                                   2025 онд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой нийт 25 мянган тохиолдол бүртгэгдэж, 29.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олголоо.                                                    2026 оны 1 дүгээр сарын 26-аас 2 дугаар сарын 01-ний хооронд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 508 даатгалын тохиолдол бүртгэгдэж, үүнд 729,1 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ.