1. Албан журмын даатгагчдын холбооны Удирдах зөвлөлийн 2025 оны 01 дүгээр хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Холбооны 2024 оны санхүүгийн тайланд аудит хийсэн хараат бус аудиторын дүгнэлтийг хэлэлцлээ. Хараат бус аудиторын тайлангаар “Албан журмын даатгагчдын холбооны 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөр санхүүгийн тайлангуудыг бүх материаллаг зүйлсийн хувьд санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу үнэн зөв тайлагнаагүй байна гэж үзэх зүйл илрээгүй” буюу зөрчилгүй гэж дүгнэсэн.
2. Мөн хуралдаанаар “Албан журмын даатгагчдын холбооны дүрэм”-ийн 3.1-т “Санхүүгийн зохицуулах хорооноос албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан даатгагч нь Холбооны гишүүн болох үүрэгтэй гэж заасны дагуу “Иншүрко даатгал” ХХК-ийг Холбооны гишүүнээр элсүүлэхийг шийдвэрлэлээ