ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

Албан журмын даатгагчдын холбоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэгтэй хамтран Говьсүмбэр, Дорноговь аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “Сурагчийн аюулгүй байдал” сэдвийн хүрээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг хийлээ.

Сургалтад Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, Дорноговь аймгийн төв Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 5 дугаар сургууль, Замын-Үүд сумын 1, 2, 3 дугаар сургуулийн ахлах ангийн нийт 1000 гаруй сурагчид хамрагдлаа.

Өсвөр үеийнхэн унадаг дугуй, скүүтер, мопед, мотоциклоор замын хөдөлгөөнд оролцох нь элбэг болсон. Тиймээс дээрх тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо хэрхэн зөв, соёлтой, эрсдэлгүй оролцох ёстой талаар сургагч багш нар хичээл оров.

Манай улсын тухайд бага насны хүүхэд зам тээврийн ослоос үүдэн амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал буурахгүй байгаа юм. Тодруулбал 2024 оны байдлаар улсын хэмжээнд нийтдээ 1306 хүүхэд зам тээврийн осолд өртөн гэмтэж, эрүүл мэндээрээ хохирсон бол 69 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна.

Ялангуяа, хилийн боомтыг чиглэсэн том оврийн болоод суудлын автомашины урсгал ихтэй Замын-Үүд сумын хүүхэд багачууд өндөр эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа нь замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдээллээр хангах, эерэг дадал хэвшлийг олгох хэрэгцээ шаардлагыг бий болгож байна.

Замын хөдөлгөөний дүрмээр хүүхэд 14 нас хүрсэн бол унадаг дугуй, скүүтер жолоодохыг зөвшөөрдөг байна. Харин 16 нас хүрсэн бол мопед, 18 наснаас дээш мотоцикл унахыг тус тус зөвшөөрдөг байна. Мөн эдгээр тээврийн хэрэгслийн цагт туулах хурдны дээд хэмжээ, хүчдэлээс хамаарч ангиллыг тогтоодог бөгөөд эцэг эхчүүд энэ талаарх мэдлэггүйгээс үүдэн мотоциклийг мопед гэж ойлгон хүүхдэдээ худалдан авч өгснөөр амь нас, эрүүл мэндийг нь эрсдэлд оруулсаар байна. Иймээс эцэг эхчүүд болон хүүхэд залуусийг замын хөдөлгөөний талаарх зөв мэдлэг, мэдээллийг өгч, Жолоочийн хариуцлагын даатгалын ач холбогдлыг таниулах , Жолоочийн даатгалын хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар сонсож, эцэг эх, ах эгчдээ дуулгах зэрэг олон талын ач холбогдолтой сургалт болов.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                                  АРИЛЖААНЫ БАНКНЫ АЖИЛТНУУДАД ИПОТЕКИЙН ДААТГАЛЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН СИСТЕМИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                                  АРИЛЖААНЫ БАНКНЫ АЖИЛТНУУДАД ИПОТЕКИЙН ДААТГАЛЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН СИСТЕМИЙГ ТАНИЛЦУУЛЛАА