Тавигдах шаардлага
- Мэдээллийн технологи , программ хангамж, системийн аюулгүй байдал, компьютерын сүлжээ чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Мэргэжлээрээ 2-аас дээш жил ажилласан туршлагатай
- Дүн шинжилгээ хийх /мэдээлэх/
- Хууль тогтоомжийг чандлан баримтлах
- Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид
- Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх
- Албан бичиг баримтыг төлөвлөн зохион байгуулах чадвартай
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй
Гүйцэтгэх үүрэг
Мэдээллийн сан, судалгааны алба, программ хангамжийн үйл ажиллагааг хариуцах, нэвтрүүлэх, боловсруулах, боловсронгуй болгон хөгжүүлэх, программ хангамжийн хэрэглэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, бүртгэл хөтлөнө. Даатгалын гэрээ, хураамж тооцоолох болон гадаад холболтын системийн хэвийн үйл ажиллагааг хангах, шинэчлэн сайжруулалт хийх, аюулгүй байдал, өгөгдлийн сангийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах санал гаргах, авах, гарч байгаа алдааг тогтоох сайжруулах, хяналт тавих үйл ажиллагааг гүйцэтгэж, гүйцэтгэлийн үр дүнг хариуцна.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Дипломын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт
Шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэн дээрх материалыг бүрдүүлэн материалаа файлаар info@ami.mn цахим хаягаар эсхүл Холбооны байранд цаасаар ирүүлж болно. Материал хүлээн авах сүүлийн хугацаа 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэрэгэ таур 12 дугаар давхар.
Дэлгэрэнгүй мэдээллийг 88841267 дугаар утаснаас /Ө.Тодсанаа/ авах боломжтой.
АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

