Албан журмын даатгагчдын холбоо нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба болон “Бодь даатгал” ХК-тай хамтран “Монголиан стар дистрибюшин” ХХК-ийн хүргэлтийн үйлчилгээний жолооч нарт сургалт хийлээ.
Тус сургалтаар АЖДХ-ны Сургалт хариуцсан менежер Б.Гүндэгмаа, ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэ, “Бодь даатгал” ХК-ийн Даатгалын ахлах менежер Г.Норлха нар хамтран зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдлыг бууруулах зорилгоор Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, даатгуулагч, даатгагчийн эрх үүрэг, даатгалын гэрээний анхаарах асуудал, хариуцлагын даатгалын ач холбогдол, зам, тээврийн осол болон даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээний талаар мэдээ мэдээллийг хүргэлээ.