Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 66 дугаар тогтоолоор “Даатгалын багц дүрэм”-ийг шинэчилэн баталж, ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой өөрчлөлтийг оруулсан бөгөөд ипотекийн зээлдэгчийн амь нас, хөрөнгө, эрүүл мэндийн даатгалын мэдээллийг “Даатгалын мэдээллийн нэгдсэн системд нийлүүлэхээр баталсан.
Дээрх журмын хэрэгжүүлэх хүрээнд Ипотекийн даатгалын мэдээллийн системийг даатгалын салбарын ажилтнуудад танилцуулах сургалтыг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Сургалтаар системийн бүтэц, зохион байгуулалт, тайлагнал зэрэг асуудлаар зааварчилгаа өгсөн юм.