ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

Зам, тээврийн ослын үед цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагатай нөхцөлүүд

unnamed (1)

Жолоочийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д зааснааc бусад тохиолдолд цагдаагийн байгууллагаар тухайн зам тээврийн ослын тохиолдлыг шалган шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх мэдээллийг танд хүргэж байна.

Үүнд:

-Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн

– Талууд жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу огт жолооч биш хүн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон

-Талууд насанд хүрээгүй

-Жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрсөн буюу тойрон гарах гүйцэж түрүүлэхээс бусад хориглосон нөхцлөөр эсрэг урсгал сөрсөн тохиолдолд

-Зам болон бусад барилга, байгууламж сүйдсэн

-Дипломат болон гадаадын улсын дугаартай тээврийн хэрэгсэл өртсөн

-Улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу  огт улсын дугааргүй тээврийн хэрэгсэл осол гаргасан

– Тусгай дуут дохиогоор тоноглогдсон тээврийн хэрэгслийг мөргөсөн

-Гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн өртсөн зэрэг тохиолдолд жолооч та цагдаагийн байгууллагад зайлшгүй мэдэгдэх шаардлагатай.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д “Даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, холбогдогч талуудын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохиролгүй, холбогдогч талууд өөр хоорондоо маргаангүй тохиолдолд даатгагч, жолоочийн даатгалын сан нь даатгалын тохиолдлын талаарх мэдээлэл, баримтыг цахимаар даатгуулагч болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.6-д заасан автоматжуулсан системээс хүлээн авч, нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.” гэж заасан.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                                  АРИЛЖААНЫ БАНКНЫ АЖИЛТНУУДАД ИПОТЕКИЙН ДААТГАЛЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН СИСТЕМИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                                  АРИЛЖААНЫ БАНКНЫ АЖИЛТНУУДАД ИПОТЕКИЙН ДААТГАЛЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН СИСТЕМИЙГ ТАНИЛЦУУЛЛАА