ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн зөрчлийн онцлог” сэдэвт сургалт болов

Screenshot 2025-10-30 143830

Албан журмын даатгагчдын холбоо Зам тээврийн яамтай хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн зөрчлийн онцлог” сэдэвт сургалтыг даатгалын компаниудын нөхөн төлбөрийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгууллаа.

Зам тээврийн яамны Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ажлын албаны мэргэжилтэн А.Энхболд замын хөдөлгөөнийг зохицуулж ирсэн түүх, зам, тээврийн ослын шалтгаан нөхцөл, орчны нөлөө, техникийн шинжилгээ, хэргийн газрын үзлэг, ул мөр, зам, тээврийн ослын дүгнэлт гаргахад Замын хөдөлгөөний дүрмийн хэрэглээ зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.

Уг сургалт нь даатгалын компанийн нөхөн төлбөр хариуцсан мэргэжилтнүүдийг Жолоочийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх, хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй зам тээврийн ослын нөхцөлд хэрхэн ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгөх, чадавхжуулах зорилготой юм.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2025 онд нийт 888 мянган Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулагдаж, эдгээр гэрээнээс 60.9 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлэв.                                                   2025 онд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой нийт 25 мянган тохиолдол бүртгэгдэж, 29.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олголоо.                                                    2026 оны 1 дүгээр сарын 26-аас 2 дугаар сарын 01-ний хооронд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 508 даатгалын тохиолдол бүртгэгдэж, үүнд 729,1 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ.