ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой мэдээлэл, лавлагааг E-Mongolia системээс аваарай

Screenshot 2025-10-28 090850

Иргэн та E-Mongolia төрийн үйлчилгээ, мэдээллийн нэгдсэн сангаас Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, нөхөн төлбөрийн мэдээлэл, лавлагааг авах боломжтой.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний лавлагаагаар:

  • Даатгуулагчаар орж байгуулсан Жолооч болон ААН-ийн даатгалын гэрээний мэдээлэл,

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөрийн мэдээллээр:

  • Даатгуулагч жолоочийн даатгалаар нөхөн төлбөр авсан эсэх, хэрэв авсан бол хэзээ, аль даатгалаас, ямар тээврийн хэрэгслээр осол гаргаж нөхөн төлбөр гаргасан талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус тус лавлагаа хэлбэрээр авах боломжтой.

Лавлагаа мэдээллийг авахын тулд иргэн та E-Mongolia руу өөрийн бүртгэлээр нэвтэрч ХАЙЛТ хэсэгт Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал гэсэн түлхүүр үг ашиглах эсвэл ХӨТӨЧ рүү хандаж ЖОЛООЧ  цэсийг сонгож Холбоотой үйлчилгээнүүд хэсгээс даатгалын гэрээний мэдээлэл, нөхөн төлбөрийн лавлагааг аваарай.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2025 онд нийт 888 мянган Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулагдаж, эдгээр гэрээнээс 60.9 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлэв.                                                   2025 онд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой нийт 25 мянган тохиолдол бүртгэгдэж, 29.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олголоо.                                                    2026 оны 1 дүгээр сарын 26-аас 2 дугаар сарын 01-ний хооронд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 508 даатгалын тохиолдол бүртгэгдэж, үүнд 729,1 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ.