ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

Даатгалын сан, Шуурхай албаны Ахлах менежер

songon shalgaruulalt

Тавигдах шаардлага:

  • Санхүү, эдийн засаг, эрх зүй, олон улсын харилцаа мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан туршлагатай
  • Удирдан зохион байгуулах чадвартай
  • Албан бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх ур чадвартай
  • Даатгалын салбарт ажиллаж байсан бол давуу тал
  • Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид
  • Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх
  • Компьютерын хэрэглээний программууд бүрэн эзэмшсэн байх
  • Оффисын тоног төхөөрөмж ашиглахх мэдлэг, чадвартай байх
  • Гадаад хэлний мэдлэгтэй

Гүйцэтгэх үүрэг:

Даатгалын тухай хууль, тогтоомжийн хүрээнд дотоод болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, даатгалын хууль, тогтоомжийн талаар санал боловсруулах, судлах,  гишүүдийн ашиг сонирхол, үйл ажиллагааны уялдааг хангах, даатгалын тохиолдол болон зам, тээврийн ослыг бууруулах сургалт, суртачилгаа зохион байгуулах, үр дүнг тооцох, нөхөн төлбөрийг олгох, буцаан төлүүлэх, даатгалын сан, шуурхай албыг арга зүйн, нэгдсэн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлж, үр дүнг гүйцэтгэх захирлын өмнө хариуцна.

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн анкет
  2. Дипломын хуулбар
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар

Шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэн дээрх материалыг бүрдүүлэн материалаа файлаар info@ami.mn цахим хаягаар эсвэл Холбооны байранд цаасаар ирүүлж болно. Материал хүлээн авах сүүлийн хугацаа 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэрэгэ таур 12 дугаар давхар.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88841267 дугаар утаснаас /Ө.Тодсанаа/ авах боломжтой.

АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2025 онд нийт 888 мянган Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулагдаж, эдгээр гэрээнээс 60.9 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлэв.                                                   2025 онд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой нийт 25 мянган тохиолдол бүртгэгдэж, 29.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олголоо.                                                    2026 оны 1 дүгээр сарын 26-аас 2 дугаар сарын 01-ний хооронд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 508 даатгалын тохиолдол бүртгэгдэж, үүнд 729,1 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны хоёрдугаар сард 295 дуудлага ирснийг шийдвэрлэв.