ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

ДААТГАЛЫН САЛБАРЫН ШИНЭ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ БОЛЛОО

ррр

Монголын даатгалын зах зээлийн холбооноос өнөөдөр/2025.09.19/ Даатгалын салбарын шинэ ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад Албан журмын даатгагчдын холбооны Сургалт, сурталчилгаа хариуцсан менежер Б.Гүндэгмаа “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-ын талаар танилцуулж, хууль эрх зүйн шинэчлэл болоод даатгалын салбарт тулгамдаж буй асуудлаар мэдээлэл өглөө. Сэдвийн хүрээнд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал болон Сайн дурын буюу Тээврийн хэрэгслийн даатгалын ялгаатай талыг шинэ ажилтнууд сонирхож байлаа.

Сургалтаар Даатгалын салбарын мөн чанар, Даатгалын эрх зүй, Эрсдэл, эрсдэлийн удирдлага, Даатгалын салбарын зохицуулалт, чиг хандлага, Зуучлалын үйл ажиллагаа, Давхар даатгал, Хөрөнгийн даатгал, Хариуцлагын даатгал, Амьдралын даатгал, Даатгалын гэрээ, Даатгалын нөхөн төлбөр, Гэнэтийн осол, Эрүүл мэндийн даатгал, Даатгалын андеррайтинг, Актуар тооцоолол зэрэг сэдвээр салбарын мэргэжилтнүүд хичээл орж, компанийн болон хувийн туршлагаас хуваалцав.

Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2025 онд нийт 888 мянган Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулагдаж, эдгээр гэрээнээс 60.9 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлэв.                                                   2025 онд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой нийт 25 мянган тохиолдол бүртгэгдэж, 29.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олголоо.                                                    2026 оны 1 дүгээр сарын 26-аас 2 дугаар сарын 01-ний хооронд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 508 даатгалын тохиолдол бүртгэгдэж, үүнд 729,1 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ.