ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

Б.Найсүмханд: Даатгалын мэдээллийн нэгдсэн санд 11 сарын 10-ны байдлаар 13,4 мянга орчим ипотекийн гэрээ бүртгэгдээд байна 

viber_image_2025-11-07_10-55-14-859

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 66 дугаар тогтоолоор “Даатгалын багц дүрэм”-ийг шинэчилэн баталж, ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой өөрчлөлтийг оруулсан. Энэ хүрээнд ипотекийн зээлдэгчийн амь нас, хөрөнгө, эрүүл мэндийн даатгалын мэдээллийг “Даатгалын мэдээллийн нэгдсэн сан”-д нийлүүлэхээр баталсан. Энэ тогтоолын хэрэгжилтийн талаар АЖДХ-ны Мэдээллийн сан, судалгааны албаны Өгөгдлийн шинжээч Б.Найсүмхандаас тодрууллаа.  

СЗХ-ны 66 дугаар тогтоолын гол агуулга юу вэ? 

2025 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалыг зөвхөн урт хугацааны даатгалын компаниар хийлгэх зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Өмнө зээлдэгчийн сонголтоор ердийн даатгалын үйлчилгээг сонгосон тохиолдолд зөвхөн гэнэтийн ослын нөхцөлд нөхөн төлбөр олгодог байсан. Гэтэл манай улсын иргэдийн нас баралтын зонхилох шалтгаан өвчнөөс үүдэлтэй. Түгээмэл тохиолддог зүрх судасны өвчин, хорт хавдар өвчлөл үүссэн, эрсдэлтэй нөхцөлд даатгал үйлчлэхгүй байх цөөнгүй гарч байсан юм билээ. Нөхөн төлбөр авч чадахгүй бол зээлийн үлдэгдлийг хамтран зээлдэгч төлөх үүрэг хүлээдэг. Хэрэв төлж чадахгүй бол орон сууц хураагдаж, ар гэр нь санхүүгийн дарамтад орно, цаашлаад байргүй болох бодит эрсдэлтэй нүүр тулна.  

Харин энэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээр ипотекийн зээл шинээр авах болон одоогийн даатгалын гэрээний хугацаа дуусаж, сунгах тохиолдолд заавал урт хугацааны буюу амьдралын даатгалын бүтээгдэхүүнд хамрагдах шаардлагатай юм. Ингэснээр зээлдэгчид дээр дурдсан эрсдэл учирсан тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгээр нөхөн төлбөр олгох амь даатгалын бүтээгдэхүүн гэж ойлгож болно. 

АЖДХ энэ харилцаанд ямар үүрэгтэй оролцож байна вэ?  

Холбоо ипотекийн даатгалын шууд “Гэрээний тал” биш боловч бодлого, стандарт, хяналт, мэдээллийн уялдаа, салбарын дэд бүтцийн түвшинд оролцдог институцийн чухал үүрэгтэй байгууллага юм. Энэ үүргийнхээ хүрээнд бид Даатгалын мэдээллийн нэгдсэн системийг хариуцаж, даатгалын компаниудын гүйцэтгэл, гэрээ, нөхөн төлбөр болон статистик тоон мэдээллийг нэгтгэн төрийн байгууллага, даатгалын компани хоорондын мэдээллийн уялдааг ханган ажилладаг. Үүнээс гадна бид хамтын эрсдэлийн сан, стандарт журам, судалгаа шинжилгээ, олон нийтийн сургалт, соён гэгээрлийн үйл ажиллагаагаар дамжуулан ипотекийн даатгалын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлж ажиллаж байна.  

Өнөөдрийн байдлаар хичнээн гэрээг бүртгээд байна вэ? 

2025 оны 08 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлснээс 2025 оны нэг сараас 11 сарын 10-ны байдлаар Даатгалын мэдээллийн нэгдсэн системд  13,370 ипотекийн гэрээ бүртгэгдсэн байна. 

Ипотекийн даатгалыг хэрхэн хийлгэдэг, танай системд хэрхэн бүртгэдэг юм бол? 

Даатгалын компани энэ төрлийн гэрээг хийх үед манай системд заавал бүртгүүлэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу системд шинээр гэрээ байгуулагдах, сунгах зэрэг гэрээний харилцаа үүсэх бүрд систем бүртгэдэг гэсэн үг. Энэхүү бүртгэл нь дээр дурдсанчлан мэдээллийн давхардал, зөрүүтэй байдал болон мэдээлэл алдагдах зэрэг эрсдэлээс хамгаалж өгдөг. Нөгөө талаас Даатгалын мэдээллийн нэгдсэн сан иргэдийн буюу даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, тэдний мэдээллийг хамгаалахад чухал үүрэгтэй гэж хэлж болно.  

 

 

 

 

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                                  АРИЛЖААНЫ БАНКНЫ АЖИЛТНУУДАД ИПОТЕКИЙН ДААТГАЛЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН СИСТЕМИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                                  АРИЛЖААНЫ БАНКНЫ АЖИЛТНУУДАД ИПОТЕКИЙН ДААТГАЛЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН СИСТЕМИЙГ ТАНИЛЦУУЛЛАА