ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

 Албан Журмын Даатгагчдын Холбооны урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Даатгалын Хөгжлийн Хүрээлэн (KIDI)-гийн гүйцэтгэх захирал ноён Чанг-Еон Хё тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 8 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж, албан ёсны уулзалтуудыг хийлээ.
 Уг уулзалтын хүрээнд хоёр байгууллага хамтран ажиллах Санамж бичиг-т гарын үсэг зурж үзэглэлээ. Уг бичгийн хүрээнд даатгалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, хамтарсан сургалт семинар зохион байгуулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, харилцан туршлага, мэдээлэл солилцох зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.
 Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол, БНСУ-ын даатгалын салбарын харилцааг шинэ шатанд гаргаж, олон улсын туршлага, судалгаанд тулгуурласан хөгжлийн чухал хөшүүрэг болохоор байна.
Мөн ноён Чанг-Еон Хё болон түүний төлөөлөгчид Албан Журмын Даатгагчдын Холбооны байранд зочилж, тус байгууллагын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүд, мэдээллийн сан болон цаашдын зорилго, зорилттой дэлгэрэнгүй танилцлаа. Тэд тус холбооны даатгалын салбарт гүйцэтгэж буй үүрэг, хөгжилд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцсон юм.
 Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун ноён Чанг-Еон Хё-г хүлээн авч уулзан, Монгол Улсын даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдал болон хоёр улсын хамтын ажиллагааны чиглэл, боломжуудын талаар харилцан мэдээлэл солилцлоо.
 Мөн БНСУ-ын Даатгалын Хөгжлийн Хүрээлэнгийн төлөөлөгчид Монголын даатгалын салбарын оролцогчдод зориулан Солонгосын даатгалын дэд бүтэц болон KIDI-ийн үйл ажиллагааны талаар танилцуулга, сургалт зохион байгуулсан нь харилцан туршлага, мэдлэгийн солилцоог нэмэгдүүлэх чухал алхам боллоо.Уулзалтын төгсгөлд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун хоёр улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, шинэ техник технологи, инновацыг нэвтрүүлэх чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                                                                                                                                                                                                                       MNS ISO 27001:2023 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.                           

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                                                                                                                                                                                                                       MNS ISO 27001:2023 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.