Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан, оюутан залуусын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор “Санхүүгийн зах зээл” мэдлэг түгээх өдөрлөгийг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сити их сургууль дээр зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд даатгалын ач холбогдол, үнэт цаас, хөрөнгө оруулалтын зах зээл, хадгаламжийн даатгал зэрэг санхүүгийн салбарын талаарх танилцуулга, мэдээлэл, зөвлөгөөнүүдийг хүргэж, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байрны талаарх ойлголт өгснөөрөө давуу талтай болж өндөрлөсөн юм.



• 1-р байр: Г.Энхзориг – Хууль эрх зүйн ангийн 2-р дамжааны оюутан
• 2-р байр: Б.Балган-Эрдэнэ – Аялал жуулчлалын ангийн 1-р дамжааны оюутан
• 3-р байр: Х.Энхжин – График дизайны ангийн 3-р дамжааны оюутан
• Тусгай байр: А.Рамазан – График дизайны ангийн 4-р дамжааны оюутнууд тус тус шалгарч мөнгөн шагналаар шагнуулсан юм.
