Шинэ мэдээ:

Итгэлцүүр

“Жолоочийн даатгалын тухай” хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг 9 итгэлцүүрээр нэмэгдүүлэх буюу хорогдуулан тооцдог. Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 331 дүгээр тогтоолоор дараах  зарчимтай байхаар  баталсан байна. /Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 331 дүгээр тогтоолоор батлагдсан “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 2.2.1 (Итгэлцүүр 1), 2.3 дахь хэсгийн 2.3.1, 2.3.3 (Итгэлцүүр 2), 2.4 дэх хэсгийн 2.4.1 (Итгэлцүүр 3), 2.8 дахь хэсгийн 2.8.1 (Итгэлцүүр 7) дэх заалтуудад өөрчлөлт оруулсан/

Тайлбар:

(Итгэлцүүр 1) Тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршлаас хамаарах итгэлцүүр 

Тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил

И1

Улаанбаатар хот

1.2

Дархан-Уул, Орхон аймаг, Сэлэнгэ, Төв аймаг

1.1

Бусад аймаг, хот

1.0

  • Тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршлыг тогтоохдоо тээврийн хэрэгслийн гэрчилгээнд бичигдсэн газар нутгийн байршлыг үндэслэнэ.

(Итгэлцүүр 2) Өмнөх 1 жилийн хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын үед нөхөн төлбөр олгосон тоо, эсхүл тухайн тээврийн хэрэгслийг жолоодох жолоочийн буруугаас үүссэн зам тээврийн ослын улмаас жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгосон тооноос хамаарах итгэлцүүр 

Даатгалын гэрээ эхлэх үеийн бүлэг

И2

Өмнөх 1 жилийн хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын үед нөхөн төлбөр олгосон тоо, эсхүл тухайн тээврийн хэрэгслийг жолоодох жолоочийн буруугаас үүссэн зам тээврийн ослын улмаас жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгосон тооноос хамаарах бүлэг

0 удаа олгосон

1 удаа олгосон

2 удаа олгосон

3 удаа олгосон

4 удаа олгосон

M

2.45

0

M

M

M

M

0

2.30

1

M

M

M

M

1

1.55

2

M

M

M

M

2

1.40

3

1

M

M

M

3

1.00

4

1

M

M

M

4

0.95

5

2

1

M

M

5

0.90

6

3

1

M

M

6

0.85

7

4

2

M

M

7

0.80

8

4

2

M

M

8

0.75

9

5

2

M

M

9

0.70

10

5

2

1

M

10

0.65

11

6

3

1

M

11

0.60

12

6

3

1

M

12

0.55

13

6

3

1

M

13

0.50

13

7

3

1

M

  • И2 итгэлцүүрийг жолоочийн даатгалын гэрээ байгуулах буюу гэрээг сунгах тухай бүрт заавал хэрэглэнэ.
  • Жолоочийн даатгалын гэрээ байгуулахад өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын үед нөхөн төлбөр олгосон тоог харгалзан даатгуулагчийн бүлгийг тогтооно.
  • Даатгалын тохиолдлыг бүртгэхдээ тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийн түүх дээр бүртгэнэ.
  • Жолоочийн даатгалын гэрээг анх удаа байгуулж байгаа болон тухайн тээврийн хэрэгслийг жолоодох жолоочийн тоог хязгаарлахгүй тохиолдолд даатгуулагчийг 3 дугаар бүлэгт оруулж И2=1 итгэлцүүрийг хэрэглэнэ.
  • Нэг даатгалын тохиолдолд олгосон нөхөн төлбөрийг нэг нөхөн төлбөр гэж тооцно.
  • Даатгалын гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө даатгалын гэрээг цуцалсны дараагаар шинээр гэрээ байгуулах үед даатгуулагчийн бүлгийг тогтоохдоо өмнөх гэрээний хугацаанд нөхөн төлбөр олгоогүй бол тэр үеийн бүлгийг авна. Хэрэв хугацаанаас нь өмнө цуцалсан гэрээ хүчин төгөлдөр байхад нөхөн төлбөр олгож байсан бол нөхөн төлбөрийн тоог харгалзан даатгуулагчийн бүлгийг тогтооно.

(Итгэлцүүр 3) Даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлагаас хамаарах итгэлцүүр 

Даатгалын баталгаанд дурдсан жолоочийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлага

И3 

25 хүртэлх насны, 3 жил хүртэлх туршлагатай

1.2

25 хүртэлх насны, 3 жилээс дээш туршлагатай

1.15

25-оос дээш насны, 3 жил хүртэлх туршлагатай

1.1

25-оос дээш насны, 3 жилээс дээш туршлагатай

1.0

  • Даатгалын гэрээнд тээврийн хэрэгслийн жолоочийн нэр дурдахгүй буюу жолоочийн тоог хязгаарлаагүй тохиолдолд И3=1.2 итгэлцүүрийг хэрэглэнэ.
  • Автотээврийн хэрэгслийг хэд хэдэн жолооч ашиглах бол тэдгээрийн хамгийн өндөр итгэлцүүрийг И3 гэж тооцно.

(Итгэлцүүр 4) Даатгалын гэрээний хугацаанаас хамаарах итгэлцүүр 

  • Даатгалын гэрээний хугацаа /1жил/-наас хамаарах итгэлцүүр И4=1 хэмжээтэй байна. 

(Итгэлцүүр 5) Даатгуулагч даатгалын хураамжийн хэмжээг журамд зааснаас доогуур тогтоосон, эсхүл даатгалын нөхөн төлбөрийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц худал мэдүүлэг санаатай өгсөн нь тогтоогдвол тус даатгалын гэрээ дууссаны дараа байгуулсан гэрээний даатгалын хураамжийг И5=1.3 итгэлцүүрээр нэмэгдүүлж тооцно.

(Итгэлцүүр 6) Тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тооноос хамаарах итгэлцүүр 

Тээврийн хэрэгсэл ашиглах жолоочийн тоо

И6

Гэрээнд жолоочийн тоог зааж, нэр дурдсан

1.0

Гэрээнд жолоочийн тоог хязгаарлаагүй

1.5

(Итгэлцүүр 7) Тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадлаас хамаарах итгэлцүүр

Тээврийн хэрэгслийн ангилал, зориулалтын төрөл

И7

В ангилал

Хөдөлгүүрийн багтаамж /см3/

-1000 хүртэл

0.9

-1001-2000

 1.0

-2001-3000

1.1

-3001-4000

1.2

-4001-с дээш

1.3

С ангилал

Тээврийн хэрэгслийн даац

-8 тонн хүртэлх даацтай

1.0

-8 болон түүнээс дээш тоннын даацтай

1.3

D ангилал

Суудлын тоо

-16 хүртэлх зорчигчийн суудалтай

1.0

-16 болон түүнээс дээш зорчигчийн суудалтай

1.3

  • А болон “механизм” ангиллын тээврийн хэрэгслийн хувьд И7=1 байхаар тооцно.

(Итгэлцүүр 8) Тээврийн хэрэгслийн зориулалтаас хамаарах итгэлцүүр  

Тээврийн хэрэгсэл өмчлөгчийн төрөл

И8

Хувийн

1.0

Хуулийн этгээдийн

1.5

  • Тээврийн хэрэгслийн зориулалтыг тогтоохдоо тээврийн хэрэгслийн гэрчилгээнд дурдсан өмчлөгчийн мэдээллийг үндэслэнэ.

(Итгэлцүүр 9) Чиргүүлтэй эсэхээс хамаарах итгэлцүүр

Чиргүүлтэй эсэх

И9

Чиргүүлгүй

1.0

Чиргүүлтэй

1.2

Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо дараах хүснэгтийг ашиглана:

 

Даатгалын хураамжийн төрөл

Даатгалын хураамжийг тооцох томьёо

1

Мэргэшсэн болон C, D ангиллын жолоочийн даатгалын хураамж

Х= Х02345

2

Хувь хүний нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн даатгалын хураамж

Х= Х01хИ23хИ45хИ67хИ89

3

Хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн даатгалын хураамж

Х= Х0145хИ67хИ8

 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах