Шинэ мэдээ:

Нөхөн төлбөр хэрхэн авах вэ?

Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон эсэхээс үл хамааран даатгагч болон жолоочийн даатгалын сан нь Жолоочийн даатгалын тухай хууль –ийн 16,17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш ажлын 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.

Хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд Жолоочийн даатгалын тухай хууль –ийн 16,17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.

Жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгоход хохирогч болон буруутай тал дараах материалуудыг бүрдүүлснээр нөхөн төлбөр олгох боломжтой болох юм.

Үүнд:

Хохирогч / хувь хүн/

Буруутай тал /хувь хүн/

  • Нөхөн төлбөр хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Жолооны үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Хохирлыг үнэлсэн эрх бүхий байгууллагын дүгнэлт  тайлан
  • Хохирол үнэлгээний байгууллагын үйлчилгээний хөлсийг төлсөн санхүүгийн баримтын эх хувь
  • Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ
  • Шаардлагатай гэж үзвэл нэмэлт баримт бичгүүд бүрдүүлэнэ
  • Нөхөн төлбөр хүссэн өргөдөл/ Цээж зураг/
  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Жолооны үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Даатгалын тохиолдлыг нотолсон, буруутай этгээдийг нь тогтоосон  эрх бүхий байгууллагын акт, тодорхойлолт /Цагдаагийн акт гэх мэт/
  • Жолоочийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөний торгуулийг төлсөн баримт
  • Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх уг даатгалын гэрээгээ авчрах
  • Бусад шаардлагатай нэмэлт баримт бичгүүдийг бүрдүүлэнэ
  • Батлан даагчтай байх
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нот/
  • Ажлын газрын тод, цалингийн тод-лолт
  • НДД-ийн хуулбар /нот/
  • Оршин суугаа газрын тодорхойлолт

Хохирогч /хуулийн этгээд/

Буруутай тал /хуулийн этгээд/

  • Албан тоот
  • Тухайн байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Тухайн үед жолоодож явсан жолоочийн өргөдөл
  • Жолоочийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Жолооны үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Хохирлыг үнэлсэн эрх бүхий байгууллагын дүгнэлт , хохирол үнэлгээний  тайлан
  • Хохирол үнэлгээний байгууллагын үйлчилгээний хөлсийг төлсөн санхүүгийн баримтын эх хувь
  • Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ
  • Шаардлагатай гэж үзвэл нэмэлт баримт бичгүүдийг бүрдүүлэнэ
  • Албан тоот
  • Тухайн байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Тухайн үед жолоодож явсан жолоочийн өргөдөл
  • Жолоочийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Жолооны үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Тухайн байгууллагыгтөлөөлж тус Холбоотой гэрээ байгуулах этгээдийг итгэмжилсэн итгэмжлэл
  • Даатгалын тохиолдлыг нотолсон, буруутай этгээдийг нь тогтоосон  эрх бүхий байгууллагын акт, тодорхойлолт /Цагдаагийн акт гэх мэт/
  • Жолоочийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөний торгуулийг төлсөн баримт
  • Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх уг даатгалын гэрээгээ авчрах
  • Бусад шаардлагатай нэмэлт баримт бичгүүдийг бүрдүүлэнэ

Жич: Хохирогч нь эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдолд бүрдүүлэх материалын зөвөлгөөг даатгалын сангаас танд зөвлөх болно.

 ДААТГАЛЫН  САН    УТАС-70001277

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах