Шинэ мэдээ:

Жолооч та дараах байдлаар жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулна

Хэн даатгуулах вэ?

  1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр
  2. Тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон C, D ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгад заавал даатгуулна.  

Даатгалын гэрээ байгуулахад юуг анхаарах бэ?

  1. Даатгуулагч нь даатгагчаа сайн дураараа чөлөөтэй сонгох эрхтэй. Үүнд:

1. Жолооч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилгоор Жолооийн даатгалын тухай хуульд заасан нөхцөлийн дагуу даатгагчтай даатгалын гэрээ байгуулна.
2. Даатгуулагч батлагдсан маягтын дагуу даатгагчид мэдүүлэг бөглөж өгнө.
3. Даатгалын гэрээг Жолоочийн даатгалын тухай хуулийн 7.4-т заасан стандарт, загварын дагуу бичгээр байгуулах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
4. Даатгалын мэдүүлгийн маягт, гэрээний стандарт, загварыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
5. Даатгалын гэрээ нэг жил хүртэл хугацаанд хүчинтэй байх бөгөөд даатгагч, даатгуулагч нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд гарын үсэг зурж, жолоочийн даатгалын мэдээллийн санд бүртгүүлэн 14 оронтой дугаар авна. 6. Тухайн гэрээний 14 оронтой дугаар нь Жолоочийн даатгалын баталгаа болох бөгөөд Та гэрээг заавал биедээ болон тээврийн хэрэгсэлдээ авч явах үүрэгтэй.

Жолоочийн даатгалын гэрээний дугаар нь 14 оронтой тоон мэдээлэлтэй  байна:

д/д

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

        

        

        

        

        

        

        

        

        

       

       

       

       

       

7. Даатгагч нь даатгалын гэрээний хугацаанд бий болсон уг гэрээтэй холбоотой бүхий л мэдээллийг даатгуулагчид үнэ төлбөргүй гаргаж өгөх үүрэгтэй.

 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах