Шинэ мэдээ:

Мэдээллийн сангаас лавлагаа олгох

          Албан журмын даатгагчдын холбоо нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 24.4, 24.5, 24.5 дэх хэсэг, Жолоочийн даатгалын мэдээллийн сангаас лавлагаа, мэдээлэл олгох, ашиглуулах тухай журамд заасны дагуу мэдээллийн сангаас лавлагаа хүсэгч иргэн, аж ахуй нэгжид зөвхөн өөртэй нь холбоотой жолоочийн даатгалын мэдээллийг лавлагаа болгон олгож байна.

           Иргэн, аж ахуй нэгж нь Албан журмын даатгагчдын холбооны байранд өөрийн биер ирж мэдээллийн сангаас зөвхөн өөрийн жолоочийн даатгалын түүх, лавлагааг үнэ төлбөргүй авах эрхтэй.

           Мөн тус Холбоо нь гишүүн даатгалын компаниуд болон даатгалын мэргэжлийн оролцогчдийн жолоочийн даатгалын үйл ажиллагааг хөнгөвчлөх, даатгалын үйлчилгээг боловсронгуй болгох зорилгоор даатгуулагчтай жолоочийн даатгалын гэрээ байгуулах, хохирогчид нөхөн төлбөр олгох үйл ажиллагаанд ашиглагдах даатгуулагч болон тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг цахим лавлагаа хэлбэрээр олгож, онлайн горимоор харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах