Шинэ мэдээ:

Жолоочийн даатгалын гэрээний дугаарлалт

Эндээс татна уу

Түр заавар батлах тухай

Жолоочийн  даатгалын баталгаанд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан  ТУШААХ нь:

1. “МИИС системд жолоочийн даатгалын гэрээ, нөхөн төлбөр олголтыг дугаарлах түр заавар”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэ тушаалыг 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Албан журмын даатгагчдын холбооны Мэдээллийн санд  үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Гүйцэтгэх захирлын 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2/05 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                  ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                    Д.ЦЭВЭЭНЖАВ

  

Албан  журмын даатгагчдын  холбооны
Гүйцэтгэх захирлын 2014 оны 12 дугаар сарын
24-ний өдрийн 
02/94  дугаар тушаалын  хавсралт  


МИИС СИСТЕМД ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭ, НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОЛТЫГ ДУГААРЛАХ ТҮР ЗААВАР

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэ зааврын зорилго нь Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу даатгагч, даатгуулагчтай байгуулах гэрээ, нөхөн төлбөр олголтыг МИИС системд дугаарлах, мэдээллийн санд бүртгэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороо /цаашид Хороо гэх/-ноос гаргасан Даатгалын сангийн нөхөн төлбөр олгох журам, Мэдээллийн сангийн журмын хүрээнд энэ зааврыг ашиглана.

 

ХОЁР. ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭГ ДУГААРЛАХ

 

2.1. Жолоочийн даатгалын гэрээний дугаар нь 14 оронтой тоон мэдээлэлтэй  байна:

д/д

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.1.1. гэрээний дугаарын  тоон мэдээллийн эхний хоёр тоо нь тухайн оны сүүлийн 2 тоог илэрхийлнэ;

2.1.2. гэрээний дугаарын 3,4 дэх тоо нь тухайн компанид Хорооноос олгосон ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаарын сүүлийн 2 тоог илэрхийлнэ;

2.1.3. гэрээний дугаарын 5 аас 9 дэх тоо нь тухайн даатгалын гэрээг хийсэн даатгагчийн хувийн дугаарыг илэрхийлнэ;

2.1.4. гэрээний дугаарын 10-аас 13 дахь тоо нь даатгагч ажилтан бүр дээр жил бүрийн 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 0001 гэж дугаарлаж эхэлсэн нийт гэрээний тоог илэрхийлнэ;

2.1.5. гэрээний дугаарын 14 дэх тоо нь гэрээний төрлийг заах бөгөөд 1-Хувь хүн, 2-Аж ахуйн нэгж, 3-Мэргэшсэн жолооч, 4-дамжин өнгөрөх болон түр хугацаагаар орж ирж байгаа авто тээврийн хэрэгслийн гэрээ болохыг илэрхийлнэ.

 

ГУРАВ. ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР

ОЛГОЛТЫГ ДУГААРЛАХ

 

3.1. Жолоочийн даатгалын тохиолдлын нөхөн төлбөр олголтын дугаар нь 9 оронтой тоон мэдээлэл байна:

д/д

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.1.1. жолоочийн даатгалын тохиолдлын нөхөн  төлбөр олголтын дугаарын эхний 2 орон нь тухайн оны сүүлийн 2 тоог илэрхийлнэ;          

3.1.2.  нөхөн  төлбөр олголтын дугаарын 3,4 дэх тоо нь тухайн компанид Хорооноос олгосон ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаарын сүүлийн 2 тоог илэрхийлнэ;

3.1.3. нөхөн төлбөр олголтын дугаарын  5-10 дахь тоо нь тухайн оны   1 дүгээр сарын 01-ний өдрөөс 000001 гэж дугаарлаж эхэлсэн нийт нөхөн төлбөр олголтыг дугаарласаныг илэрхийлнэ.

 

------------------------оОо--------------------

 

 

 

 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах