Шинэ мэдээ:

2015 оны даатгалын баталгааны загвар

Жолоочийн даатгалын баталгааг “Жолоочийн даатгалын тухай” хууль болон  Санхүүгийн Зохицуулах хороо болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 73 А/66 тоот хамтарсан “Жолоочийн даатгалын баталгааны загварыг хэрэглэх журам”-аар  зохицуулдаг болно.

ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН БАТАЛГААНЫ ЗАГВАР

Жолоочийн даатгалын баталгаа нь дараах 14 орон бүхий тоон мэдээллийг агуулсан загвартай байна.  

    1         2         3         4         5         6         7         8         9        10       11       12       13       14   
                           

Гэрээний төрлийг дараах байдлаар тэмдэглэнэ.

1-ийн тоо нь хувь хүн,

2-ын тоо нь аж ахуйн нэгж,

3-ын тоо нь мэргэшсэн жолооч,

4-ийн тоо нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх болон түр хугацаагаар орж ирж байгаа авто тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчтэй хийсэн гэрээ болохыг илэрхийлнэ. 

- - O - -

1 болон 2 - Тухайн оны сүүлийн 2 тоог илэрхийлнэ,

3 болон 4 - Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын компанид олгосон ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаарын сүүлийн 2 тоог илэрхийлнэ.

5-аас 9 - Тухайн гэрээг хийсэн даатгалын зуучлагчийн зуучилсан гэрээний жолоочийн даатгалын мэдээллийн санд хугацааны дарааллаар эрэмбэлэгдсэн дэс дугаарыг илэрхийлнэ.

14 тоо - Гэрээний төрлийг заана. 

- - O - -

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах