Шинэ мэдээ:

Нөхөн төлбөрийн материал хүлээн авах газрын байршил, бүрдүүлэх материал

Дараах материалыг бүрдүүлснээр  жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр авах боложтой болно. Үүнд

  • Хохирогч болон буруутай этгээдийн өргөдөл (Хохирогч нь байгууллага бол нөхөн төлбөр хүссэн албан бичиг
  • Хохирогч болон буруутай этгэээдийн иргэний үнэмлэхийн хуулбар  (Байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

  • Даатгалын тохиолдлыг нотлох баримт бичиг

  • Хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлт, тодорхойлолт

  • Хохирсон эд зүйлийн өмчлөлийг нотлох баримт бичиг

  • Даатгалын тохиолдлыг нотлох видео болон фото зураг (Видео болон фото зураг нь нөхцөл байдлыг олон талаас нь бодитоор харагдахуйц, ослын орчны байдлыг бүхлээр болон зам тээврийн осолд өртөгсдийн автотээврийн хэрэгслийн улсын дугаар зэргийг оруулсан байна.)

  • Даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас эрсдсэн бол шүүх эмнэлэгийн дүгнэлт, нас барсны гэрчилгээний хуулбар, хохирогчийг тодорхойлох нотариатаар баталгаажуулсан баримт бичиг

  • Даатгалын тохиолдлын улмаас хүний эрүүл мэнд хохирсон бол холбогдох мэргэжлийн байгууллага, эрх бүхий албан тушаалтны хохирлын хэмжээг тогтоосон акт, дүгнэлт, эм тариа протез худалдан авсан баримт, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, нийгмийн даатгалаас өвчтөй байх хугацаанд  авсан тэтгэмжтэй холбоотой баримт, групп тогтоосон болон тахир дутуугийн зэрэглэл тогтоолгосон тохиолдолд дэвтрийн хуулбар, эмнэлгийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар, эмнэлгийн магадлагаа,эмнэлгийн хуудас, амбулатор, эмнэлгээр эмчлүүлсэн эмчилгээ, оношлогоог тодорхой заасан өвчтөний картын хуулбар

  • Даатгалын хугацаа нь дууссан гэрээ

  • Бусад шаардлагатай баримт бичиг

Материал хүлээн авах хаяг:

Албан Журмын Даатгагчдын Холбоо, Улаанбаатар хот,

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

 Утас(+976)-70121177

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах