Шинэ мэдээ:

Нөхөн төлбөр олгох процесс, шийдэгдэх хугацаа

Нөхөн төлбөр олгох процесс

“Жолоочийн даатгалын тухай” хууль болон Санхүүгийн Зохицуулах хорооны 2012 оны 393 тоот тогтоолоор баталсан “Жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох заавар”-ын дагуу хянан үзэж шийдвэрлэнэ.

Нөхөн төлбөр олгох үндэслэлтэй гэж үзвэл даатгалын тохиолдол гаргасан этгээдтэй дараах гэрээг байгуулна.Үүнд:

  • Хохирогчтой “Төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ”.
  • Буруутай этгээдтэй “Олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх гэрээ” болон “Барьцааны гэрээ”.

Нөхөн төлбөр шийдвэрлэх хугацаа

Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол нөхөн төлбөрийн материал бүрэн бүрдэж, хохирлын хэмжээ тогтоосноос хойш ажлын 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.

Хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан бол нөхөн төлбөрийн материал бүрэн бүрдэж, хохирлын хэмжээ тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах