Шинэ мэдээ:

Нөхөн төлбөр олгох даатгалын тохиолдол

Нөхөн төлбөр гэж жолоочийн даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгалын гэрээний дагуу даатгагчаас хохирогчид олгох мөнгөн хөрөнгө болон даатгалын гэрээгээр даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй бол жолоочийн даатгалын сангаас  хохирогчид олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Даатгалын тохиолдолгэж жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдолыг хэлнэ

Хохирогч гэж даатгалын тохиолдолын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд нь хохирол учирсан этгээд, эсхүл даатгалын тохиолдолын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрх бүхий этгээдийг хэлнэ.

Жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ дараах даатгалын тохиолдолын  аль нэгийг нь гаргасан байвал жолоочийн даатгалын сангаас хохирогчийн өргөдлийг үндэслэн  нөхөн төлбөр олгоно.Үүнд:

  • Даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан
  • Даатгалын гэрээний хугацаа нь дууссан этгээд даатгалын тохиолдол  гаргасан
  • Бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд тодорхой бус
  • Даатгагч нь дампуурсан
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах